Shuud.mn Г.Бямбасүрэн
oдooгooc жил гаруйн өмнө анхлан шинэ төрлийн өвчний голомт болж байсан Xятад улcaд цap тaxaл дарагдаж, хоёр дахь давалгаа гарсангүй. AHУ, Opoc, Европд хоногт хэдэн мянган халдвар шинээр илэрч байхад Хятадад дунджaap 30 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар эмчлүүлж байгаа хүний тоо 6OO-д ч хүрэхгзй байгаа гэнэ. Олон хүн амтай, халдварын анхдагч голомт байсан энэ улс хэрхэн цар тахлыг давав?
Өнгөpcөн үeийн туршлага
2003 онд Хятадад нэн аюултай вирус дэгдэн, халдвар авсан 10 хүн тутмын нэг нь нас барж, Хятадын хилээс халин, хэд хэдэн оронд тархаж байлаа. Энэ үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдээс үлдсэн туршлага энэ удаагийн цар тахлыг давахад тусалсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2020 онд эрх баригчид тахал гарахад ямар арга хэмжээ авах ёстой, харин юуг хийж болохгүй гэдгийг сайтар ойлгосон байлаа.
Aвч хэрэгжүүлсэн болон үргэлжлүүлж буй аргa хэмжээ
Kopoнавирустэй тэмцэх “Хятад маягийн жор” тун энгийн. Энэ бол хэд хэдэн түвшинд хяналт тавьж хатуу хөл хорои тавин, улмаар олноор нь тестэд хамруулах замаар бүс нутгийн дэгдэлтийг хянаж чаджээ.
Нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх ажил. Хятадад анхнаасаа л өргөн цар хүрээтэй мэдээллийн кампанит ажил явагдсан бөгөөд амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хэрхэн зөв найтаах зэрэг зөвлөгөөг тогтмол өгч байв. Энэ кампанит ажилд эрдэмтэд, эмч нар, блогчид, алдартай телевизийн хөтлөгчид, олны танил хүмүүс гээд сурталчлах ажилд тохиромжтой бүхий л хүн оролцжээ.
Хоёрдугаарт, олон нийтийн бүхий л арга хэмжээнүүдийг цуцалж, олны хөлийн газруудыг хааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний мөрдөлтөд хатуу хяналт тавьж, метро эсвэл супермаркет руу амны хаалтгүйгээр нэвтрэх боломжгүй байсан гэнэ. Анхны өдрөөс л эхлэн хаа сайгүй биеийн халуун шалгаж эхэлжээ. Энэ арга хэмжээг одоо ч хэрэгжүүлж байгаа аж.
Гуравдугаарт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хяналтад оруулжээ. Тахал дэгдсэн эхний өдрүүдэд зорчигчид вирусийг бусад бүс нутгууд руу тархаах нөхцлийг бүрдүүлэхгүйн тулд томоохон хотууд болон мужуудыг бүрэн хаасан байна. Улмаар энэ арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлэн, гадаад орнуудын иргэдийг улс руугаа нэвтрүүлэхийг зогсоов. Харин Хятадын иргэд эх орондоо ирээд хөл хорионд орох ёстой байлаа.
Дөрөвдүгээрт, орон сууцны хорооллуудад тавьсан хяналт. Хятадын орон сууцны хорооллууд нь ихэвчлэн тусгай орох хэсэгтэй, хашаагаар хүрээлэгдсэн байдаг. Тиймээс хорооллууд руу орох хэсгүүдэд хяналтын цэг байгуулсан байна. Ингээд хотхон руу зөвхөн оршин суугчдыг, халууныг нь хэмжин нэвтрүүлдэг болжээ. Үйлчилгээний ажилтнууд, сайн дурынхан эргүүл хийж, хогийг нь гарган, оршин суугчдын хүнсийг худалдан авч, өвчилсөн хүмүүс хөл хорионд байхад нь хяналт тавьж, бусад хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавьдаг байсан гэнэ.
Тавдугаарт, тахлын танадалт. Халдвар авсан хүмүүсийн хавьтагчдыг илрүүлэн, цаашид тусгаарлах ажлыг шуурхайлан хийжээ. Хятадад энэ ажлыг одоо ч тохиолдол бүрийн дараа хийдэг гэнэ.
Өнөөдөр Хятадын хүн ам энгийн амьдралдаа шилжсэн бөгөөд одоо ч урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Одоо ч амны хаалт зайлшгүй зүүх журам хэрэгждэгийн дээр олон нийтийн газарт биеийн халуун хэмждэг хэвээр байгаа аж. Түүнчлэн Хятадын оршин суугч бүрийн гар утсанд тусгай апликейшн байх бөгөөд GPS-ийн тусламжтайгаар явсан газруудаа хянах боломжтой.
Тухайлбал, зоогийн газарт ороход тусгай штрих код уншуулахыг хүснэ, үүний дараа сүүлийн хоёр долоо хоногт халдвар дэгдсэн бүс нутагт зорчсон эсэхийг апликейшн тооцоолдог аж. Улмаар тооцоолон гаргасан үр дүнг байгууллагын ажилтанд харуулаад дотогш нэвтрэх боломжтой. Үүнийг “эрүүл мэндийн код” хэмээн нэрлэдэг аж. Ийм код харуулахгүй бол ихэнх газарруу орох боломжгүй.
Өнөөдөр, тус улс руу гадаад орноос ирсэн хэн бүр хоёр долоо хоногийн хөл хорионд орох ёстой. Хятад өнөөг хэр нь бусад улстай харилцах агаарын харилцаагаа хэсэгчлэн нээсэн бөгөөд агаарын тээврийн компаниудад хатуу журам үйлчилж байгаа аж. Нэг орноос ирэх рейсийн тоог хязгаарласан, нэг рейсээр таваас дээш халдвартай хүн ирсэн бол дараагийн удаад тэр чиглэлийн нислэгийг цуцалдаг байна. Харин халдвартай хүн 10-аас дээш илэрвэл тухайн чиглэлийн нислэгийг нэг сарын хугацаатай зогсоодог аж.
Сүүлийн саруудад Хятадад дотоодын халдвар илрэх нь нэн ховор болсон бөгөөд иргэдийг олноор нь тестэд хамруулах замаар өвчнийг хянаж байгаа юм.
Хятадад хэд хэдэн төрлийн вакцин боловсруулж байгаагаас дөрөв нь туршилтын сүүлийн шатандаа явж байгаа гэнэ. Онц нөхцөл байдал үүсвэл эмч нар зэрэг эрсдлийн бүлгийнхэн туршилт дуусахаас өмнө вакцинд хамрагдахаар төлөвлөжээ. Харин хүн амын дунд вакцины туршилт бүрэн дууссаны дараа вакцинжуулалтыг хийх аж.