Ирэх долоо хоногийн Даваа гарагаас буюу энэ сарын 23-наас банкууд ажиллаж эхэлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ. Тэрбээр “Банкууд УОК-той хамтран хамгаалал, аюулгүй байдлаа хангасны үндсэн дээр энэ сарын 23-наас хүүхдийн мөнгийг банкаар дамжуулан өгөх боломжтой болно.
Түүнчлэн банкны үйл ажиллагааны талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны салбарууд ажиллахын тулд зөвшөөрөл хүлээж байна. Банкууд хэсэгчлэн, тодорхой хэсгүүдээ нээж ажиллуулахаар халдвар хамгааллыг дэглэмийг хангасан гэж чуулганы хуралдааны үеэр мөн хэлсэн юм.