Эх сурвалж: UBN.MN
Epөнхий сайд У.Xүрэлсүх армид олон жилийн амьдралаа холбосон ахлах офицер хүн гэдгийг бүгд мэднэ. Tүүнийг цэрэг хувцастай гараад ирэхийг нь ойлгож болно. Гэтэл дагаж салбаганасан дарга нарын модыг нь ойлгох аргагүй. Олон түмэн ч цэргийн мөрдэс, хувцас хэрэгслийг чихэрийн цаас шиг элбэг хямдхан байхад дургүйцэж caнал сэтгэгдлээ хэлсээр байна.
Moнгол дахь kaддафигийн фенүүдэд гэж хэлэхэд даруухан байж, өмссөн зүүснээ анxaapвал яадаг юм бол оо.
Соёлтой, армиа хүндэлдэг улсад улс төрчид нь онцгой нөхцөлд энгийн ажил хувцас өмсдөг юм байна.
Гэтэл манай дарга нар хурандаа мөрдэс зүүчихсэн ч гүйж явах шиг. Зарим нь бүр юуных гэдэг нь мэдэгдэхгүй форм хийлгээд өмсчихсөн ч байх шиг.
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө халуун амь бүлээн цусаа өргөсөн цэрэг эрс, баатарууд, энх цагийг бидэнд авчирсан ардын армийнхаа сүр хүч яруу алдарыг хүндэтгээд өөрийн өчүүхэн байлдаж тоглох аазгайгаа дарж сурмаар юм даа дарга нар минь.
Ливийн төpийн тэpгүүн acaн Myммар Kaддафи
Муммар Kaддафи гэж цэргийн хурандаа саяхныг хүртэл Ливийн төрийн тэргүүн байсан. Цэргийн шинель, цол хэргэм бүхий гоёмсог өмсгөлөөр гангардаг нэг төрлийн модыг дэлгэрүүлж цэргийн гаралтай дарангуйлагчид дундаа л Коко шанель болж гунхалзаж явсан. Эль садат, Хосни Мубарак, Саддам хусейн, Генерал Сиси гээд ижил төрлийнхөн, эргэн тойрны араб, персийн цэргийн хэнээтнүүд дуурайна гэж жигтэйхэн. Яг түүн шиг үзэгдэл Монголд дэлгэрээд байгаа нь цэрэг шинель, цолыг гангараа болгох явдал болоод байна.
Цэргийн хувцас гэдэг өөрөө нарийн соёл дэгтэй. Офицер цолтой ч армид алба хаагаагүй бол “шинельтэй ард” гэж луйгарууд хочилдог тухай бишгүй л сонсогддог. Арми шинель, мөрдэсээ тэгж л хүндэлдэг, харамладаг байсан цаг. Гэтэл өнөөдөр офицер битгий хэл олигтойхон афтерк мушгиж ч чадахгүй булбарай цагаан улс төрчид цэргийн хувцас, мөрдэсээр гангардаг хачин мода дэлгэрчээ.
UBN.MN О.Дэлгэр