Архангай аймгийн Цэцэрлэг хотод Булган уулынхаа энгэрт төрсөн Maгнайбaярын Бaacaнжаргал гэдэг нэгэн залуу нэрээ Чингиcxaaн болгон coлиулcaн. Тэрбээр цаг нь болохоор би хаанд өргөмжлөгдөнө гэдэг байсныг манай уншигчид санаж байгаа болов уу. Tүүгээр ч үл бapaм Чингиcxaaн нэрээр өнөө жил УИX-ын сонгyyльд нэр дэвшээд амжсан.
Tүүнийг өмнө нь амьдрал зохиож байсныг хүмүүс мэдэх биз ээ. Харин тэрбээр найман цaгийн өмнө өөрийн цахим xyyдcaapaa дамжуулан найз охинoo танилцyyллaa. Түүний найз бүсгүй Хятадaд загвар зохион бүтээгчээр cypдаг байна.
Тэд хамт амьдраад дөрөв хонож буй аж. Найз охинд нь түүний сонгуулийн мөрийн хөтөлбөр маш их таалагдсан гэнэ. Ингээд түүний найз бүсгүйтэй танилцацгaaя.
Тэрбээр цаг нь болохоор би хаанд өргөмжлөгдөнө.
Тэрбээр ийм ярилцлага өгч байжээ.
– “Гэр ухаан” төсөл хэдий хугацаанд үргэлжилсэн бэ? Реалити шоу хийнэ гэдэг эрсдэл, дээрээс нь том хариуцлага шүү дээ!
-“Гэр ухаан-1, 2” гэж төсөл маань үргэлжилсэн. Гэхдээ энэ хугацаанд би 30-40 сая төгрөгөөр шатсан. Өрөнд орсон. Яагаад ийм байдалд орсон бэ гээд бодоод үзэхээр би хэтэрхий ашиг хараад байсан юм билээ. Реалити шоу хийж, түүгээрээ мөнгө олно гээд л бодчихсон явж. Харамсалтай нь тэгээгүй. Харин ч бүр хүнд байдалд орсон. Мшин тэрэг, тоног төхөөрөмж гээд бүхнээ зарсан. Өөр нэг алдаа нь би “Гэр ухаан” гэж юу юм бэ гэдгэийг бүрэн судлаагүй байсан. Унасан хүн ууртай гэдэг шиг би яагаад ингэчихэв ээ гэдгээ дараа нь ухаж, бодож, судалсан. Монгол гэрт гэрийн онол, төрийн онол, орчлон ертөнцийн тогтолцооны онол хүртэл байдаг юм байна. Монгол хүн хэчнээн аугаа ухаантай юм. Энэ өв соёл, гэр гэдэг зүйлдээ асар их зүйлийг нуудаг юм байна. Жижигхэн юм шиг хэрнээ бүх л бүтэн эв эеийн ухаан багтдаг юм байна гэдгийг одоо би таньж мээдсэн. Гэр барихад яадаг билээ, нар сарны тусгал, агаарын солбилцол гээд шинжлэх ухаан талаас нь авч үзсэн ч аугаа зүйл.
– Та бас газар, усаа хамгаалъя гэж дуу хоолойгоо өргөдөг. Энэ сэдвийг их ярьдаг. Ялангуяа сошиал орчинд…
-“Уухай” гэж нэгдэл байгуулж, газар усныхаа төлөө тэмцэж явлаа. Үндэсний үзэл, үндсэрхэг үзэл, эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгээ өөрөө ч ялгахгүй нэг хэсэг явсан. Тэгсэн хүмүүс намайг чи туйлшраад байна, С.Жавхлангийн араас орох нь гэж шүүмжилсэн. Үс гэзгээ ургуулаад, дээл хувцас өмсөөд л явдаг байлаа.
– Та яагаад заавал Чингисхаан гэж нэртэй болсноо ойлгомжтой тайлбарлаж болох уу?
– Монгол хүн эхлээд ир-гүн болно, иргэн хүн болоод мөр-гүн /мэргэн/ хүн болно гэхчлэн боловсролын зэргээр яривал хамгийн дээд цол нь Чин-гис буюу ГЭС цол. Би энэ цолд хүрэх гэж өөртөө зорилго тавьсан. Ингээд 2017-2018 он шилжих яг тэр мөчийг ганцаараа өнгөрүүлсэн. 2018 онд би юу хийх вэ гэдгээ бодож төлөвлөсөн. Одоо би яг төлөвлөгөөгөөрөө явж байгаа. Жишээлбэл, би фэйсбүүкийнхээ нэрийг тэр чигт нь Чингисхаан болгосон. Маш олон хүн дургүйцлээ илэрхийлсэн, найз нөхөд маань хүртэл чамаас ичиж байна гээд зайгаа барьж эхэлсэн. Гэхдээ яагаад болохгүй гэж? Өнөөдөр Чингис хаан гэсэн нэртэй архи, пиво байна. Бараг л дотоож гаргаж, ариун цэврийн цаас үйлдвэрлэхэд бэлэн болсон байна. Үүний эсрэг би яагаад дугарч болохгүй гэж? Чингисхаан гэдэг чинь боловсрол. Маршал Чойбалсан гэдэг шиг, доктор, профессоруудын хамгийн дээд цол нь юу юм… Чингисхаан гэдэг монгол нэршлээрээ хамгийн дээд боловсролын цол олгох хэрэгтэй байхгүй юу. Чин-гис гэдэг боловсрол. Боловсрохын тулд Чингис ухаан байх ёстой.
– Гэхдээ өөрийнхөө нэрийг заавал Чингисхаан гэж солих хэрэг байсан гэж үү?
– Би өөрийгөө 2033 он хүртэл бэлтгэнэ. Яг Чингис хаан шиг эх орныхоо төлөө, өрөөл бусдын төлөө, үр хойчийнхоо төлөө өөрийгөө зориулна. 2033 он болоход миний бие яг 44 нас хүрнэ. 44 насанд миний хийж бүтээснийг ард түмэн хараад үнэхээр энэ залуу хийж чадсан юм байна гэх юм бол магадгүй хаанд өргөмжлөгдөх байх. Яагаад байж болохгүй гэж? Яагаад Монгол Улс хаант засаглалтай байж болохгүй гэж? Ийм зорилго, мөрөөдлийг би өөртөө тавьсан. Стив Жобс шиг, Франклин шиг болохыг хүсээгүй, Чингисхаан шиг л болохыг хүсч байна. Хуучин түүх гэж байсан юм бол энэ түүхийг давтаж, шинээр гаргаж ирэхийг хүсч байна. Чингисхаан ч гэсэн хүн. Яг л дөчин хэдэн насандаа хаанд өргөмжлөгдөж, хүний амьдралаар амьдрах хугацаандаа эх дэлхийн тэн хагасыг эзэлсэн. Өөрийнхөө нэр алдрыг мянганаар дуурсгасан. Тэгэхээр яагаад бид ахин шинэ түүхийг гаргаж ирж болохгүй гэж… Ийм учир шалтгааны улмаас би 2018 онд өөртөө маш том зорилго тавьсан. Яг л тэр төлөвлөгөөгөөрөө явж байна. Албан ёсоор иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ Чингисхаан гэдэг нэрээр авлаа. Цаанаасаа л бүх зүйл бүтчихсэн. Намайг хүрээлсэн маш олон залуус надтай нэгдэж байна. “Би өөрийгөө Зэв гэж бодож байна, Мухулай гэж бодож байна” гэхчлэн цаанаасаа сүнс нь сэрж байна. Ямар ч байсан танд зүтгэнэ, таны төлөө явна, тантай хамт насыг элээнэ, хамтдаа Их Монгол Улсыг байгуулна, ийм сайхан болгоно, эх дэлхийгээ аварна гээд мөрөөдлийн баг үүсгэж байна.
Яагаад байж болохгүй гэж.. Залуучууд мөрөөдөг. Бид ямар муу зүйл мөрөөдөж байгаа биш сайн сайхан зүйл л мөрөөдөж байна. Залуучууд бид эх дэлхийгээ бодож ийм нэгдэлд хүрч байна. Ганцхан Монгол Улс гэж ярихаасаа өмнө эх дэлхийгээ харах хэрэгтэй. Бид том сэтгэлгээтэй, уужим хүмүүс байсан. “Уяхан замбуутивийн наран” дууг сонсохоор эх дэлхийгээс гараад явчихаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Түүнтэй адилхан бид дэлхийг дээрээс нь харах хэрэгтэй. Мөсөн далайнууд хайлж байна, далай хог хаягдлаар дүүрч байна, энд тэнд хүүхдүүд өлсөж үхэж байна. Дэлхий тэр чигтээ маш хэцүү байна.
Энэ бүгдийг дэлхийн зүрхэнд байгаа монгол хүмүүс л хайр түгээж байж аварна. Бид ханан дотороо л сэтгээд байгаа юм. Эртний монголчууд яагаад тийм уужим сэтгэлтэй байсан гэхээр монгол гэрт өссөнд учир бий. Байгальтайгаа ойр, тооноороо од харчихна. Гэрээсээ гараад л байгаль дэлхийтэйгээ шууд харьцдаг байсан учир ямар ч хавчигдмал, баригдмал сэтгэлгээ байгаагүй.
Бүх зүйлс талст мэт гэгээрлийн орон зайд байдаг байсан. Одоо болохоор бүгд дөрвөн хананы дунд, дээр дээрээсээ давхралдчихсан, буланд амьдарч байна. Булантай юм болгонд муу зүйлс хурсан байдаг. Гэтэл монгол гэрт ямар ч булан байхгүй, тойрог хэлбэртэй. Та нар япончуудыг мэднэ дээ. Бүх хүн нь яг робот шиг системтэй, нэг талаараа энэ нь цэгцтэй мэт боловч нөгөө талаараа маш эмгэнэлтэй. Монголчуудын сэтгэлгээ бол өөр, задгай. Монголчууд газар нутаг, эд баялагаа зарахаас илүүтэй ухаанаа зарах хэрэгтэй. Тиймээс би ухаанаа заръя гэж хэлээд байгаа юм.
– Чингисхаан байна гэд сошиалаар гараад ирэхэд чинь энэ хүн ямар ч байсан эрүүл хүн биш байна гэсэн олон нийтийн хандлага гарсан?
-Ер нь цоо эрүүл хүн Монголд байгаа юм уу, үгүй юм уу сайн мэдэхгүй л байна. Бүгд ямар нэг стресс, асуудалтай байгаа. Янз бүрээр л хэлэгдсэн. Энэ бол урлагийн нэг төрөл. Бид урлагийг хошин шог, жүжиг гэх мэтээр төсөөлдөг. Урлаг олон янз байдаг.
Тэрний л нэг төрөл байсан. Фэйсбүүк ч гэсэн тайз л байхгүй юу. Бид фэйсбүүк дотор амьдрах биш зүгээр ашиглаж хэрэглэх хэрэгтэй. Миний хувьд фэйсбүүкийг хэрэглээний төдий ашигладаг. 2018 онд Чингисхаан нэрийг авснаас хойш хоёр жилийн хугацаанд ёстой жинхэнэ галзуу, солиотойгоороо дуудуулаад, янз бүрээр хэлүүлээд явж байна. Гэхдээ энэ нэрийг авснаас хойш надад маш их өөрчлөлт гарсан.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг Чингисхаан шигээ хариуцлагатай байя гэж их хичээсэн. Гэхдээ сайн юмны хажуугаар саар мундахгүй гэдэг шиг жаахан алдаа гаргангуут тэр нь сошиалд сэвэгдээд явчихдаг сул талууд байна.
– Тэгвэл олонд танигдах зорилго чинь биелсэн гэж ойлгож болох уу?
– 3opилго биелээгүй. Дөнгөж эхэлж байна. Чингисхаан гэдэг бол цол хэргэм. Миний хувьд 2033 он гэхэд Чингисхаан болно гэж боддог. Одоо бол би Баасанжаргал. Гэхдээ сайн зүйл, агуу үйлс хийгээд, дэлхий даяар нэр алдараа дуурсгаж чадах юм бол албан ёсоор хүмүүс намайг хүлээн зөвшөөрөх байх.
Бид Кембридж, Харвардын боловсрол яриад байдаг. Айлаас эрэхээр авдраа нээ гэж бидэнд өөрсдөд маань монгол боловсрол, монгол ухаан гээд асар үнэт зүйл байдаг юм байна гэдгийг ойлгож мэдсэн.