• Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Sunday, March 7, 2021
Socialmedee.mn | Сошиал Мэдээ
Advertisement
  • НҮҮР ХУУДАС
  • СОШИАЛ МЭДЭЭ
  • УЛС ТӨР
    • Нийслэл 380
    • НИТХ
  • Хууль
  • ГАДААД МЭДЭЭ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • Бизнес мэдээ
  • ЭРҮҮЛ МЭНД
    • ЗӨВЛӨГӨӨ
  • LIFE STYLE
    ”Гарын таван хуруу”-д Шагдарыг урвуулсан сайхан бүсгүй ийм болжээ

    ”Гарын таван хуруу”-д Шагдарыг урвуулсан сайхан бүсгүй ийм болжээ

    Топ модель Нора хоньчин болбол ийм төрхтэй

    Топ модель Нора хоньчин болбол ийм төрхтэй

    Бизнесмэн Г.Сүхбуян, МУГЖ Ж.Алтанцэцэг хоёр 25 жилийн өмнө

    Бизнесмэн Г.Сүхбуян, МУГЖ Ж.Алтанцэцэг хоёр 25 жилийн өмнө

    Дуучин Т.Баясгалан, “Барилгачин” Баясгалан болжээ

    Дуучин Т.Баясгалан, “Барилгачин” Баясгалан болжээ

    Хүрлээгийн том охин Х.Намуун ааваараа гоёжээ

    Хүрлээгийн том охин Х.Намуун ааваараа гоёжээ

    Дэлгэpмөpөн AMAЙГ Aмepиk явyyлсан, миний тoглoлтын бүх ашгийг xyy xaмaaд явсан гэж гайxyyлсан байсан

    Дэлгэpмөpөн AMAЙГ Aмepиk явyyлсан, миний тoглoлтын бүх ашгийг xyy xaмaaд явсан гэж гайxyyлсан байсан

    Х.Мөнгөнцэцэг мөлхөх үү, гунхах уу?

    Х.Мөнгөнцэцэг мөлхөх үү, гунхах уу?

    “ХАС”-ын Ганхуягийн эхнэрээс салаад 20 жил ганцаараа явсан Амай ханиа олжээ

    “ХАС”-ын Ганхуягийн эхнэрээс салаад 20 жил ганцаараа явсан Амай ханиа олжээ

    П.Өнөржаргал: “Эволюшн” хамтлагт байсан гээд “Буян”-гийн Жаргалсайханы нууц амраг болох ёсгүй биз дээ

    П.Өнөржаргал: “Эволюшн” хамтлагт байсан гээд “Буян”-гийн Жаргалсайханы нууц амраг болох ёсгүй биз дээ

    • ТЕХНОЛОГИ
      Дэлxийн анxны бakтepийн эcpэг бүpxүүлтэй yтac зoxион бүтээжээ

      Дэлxийн анxны бakтepийн эcpэг бүpxүүлтэй yтac зoxион бүтээжээ

      Япoнчyyд xүний яpиaг нaймaн opны xэлээp opчyyлдaг aмны xaaлт бүтээжээ

      Япoнчyyд xүний яpиaг нaймaн opны xэлээp opчyyлдaг aмны xaaлт бүтээжээ

      “Эpвээxийн нөлөө” opшдoг гэx тaaмaглaлыг няцaaв

      “Эpвээxийн нөлөө” opшдoг гэx тaaмaглaлыг няцaaв

      MOHГOЛ OPHЫ 4G СҮЛЖЭЭ OPCOH XAAHAAC Ч ГЭР ДYYPЭН YЙЛЧИЛГЭЭГ ABДAГ БOЛЛOO

      MOHГOЛ OPHЫ 4G СҮЛЖЭЭ OPCOH XAAHAAC Ч ГЭР ДYYPЭН YЙЛЧИЛГЭЭГ ABДAГ БOЛЛOO

      Баяннуур хотын Боу Ган Шин Хуа нүүрсний компани бол манай экспортийн нүүрсний томоохон худалдан авагчдын нэг билээ

      Баяннуур хотын Боу Ган Шин Хуа нүүрсний компани бол манай экспортийн нүүрсний томоохон худалдан авагчдын нэг билээ

      Калийн агууламжтай бордоо ургамлын өсөлтийг дэмждэг

      Калийн агууламжтай бордоо ургамлын өсөлтийг дэмждэг

      Trending Tags

    No Result
    View All Result

      Эхлэл Онцлох мэдээ

      З.Төмөртөмөө: Иргэд хоолгүй хонохоос ч аюултай нөхцөл байдалд орж байна

      admin Нийтэлсэн: admin
      Ангилал: Онцлох мэдээ
      0
      З.Төмөртөмөө:  Иргэд  хоолгүй  хонохоос ч  аюултай нөхцөл байдалд орж байна
      Share on FacebookShare on Twitter

      НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ЗАРГЫН ЗАХИРАМЖААР 10000 ӨРХӨД ШАХМАЛ ТҮЛШ ТАРААСАН НЬ ЦАГ ҮЕЭ ОЛСОН ШИЙДВЭР БАЙЛАА

      -Та НИТХ-ын төлөөлөгч болсон. Хотын даргын орлогч боллоо. Цар тахлын энэ үед ажиллах хэр байна вэ. Цаг үе нь хүнд таарчих шиг боллоо?

      -Сонгууль өнгөрөөд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нэн даруй нийслэлийн удирдлагын баг бүрэлдээд ажилдаа орсон. Ажилдаа ороод удаагүй байтал айхтар цар тахал дотооддоо алдсан. Нийслэлийн онцгой комиссын гишүүд их ачаалалтай ажиллаж байна. Миний хувьд хотын даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч дарга. Байгаль орчны асуудал, агаарын бохирдол, ногоон байгууламжийн асуудлуудыг хариуцаж, энэ чиглэлээр ойлгож суралцаж, туршлагатай хүмүүстэй санал солилцож ажиллахыг хичээж байна. Өвөл ч болж таарлаа. Шахмал түлштэй холбоотой асуудлуудад ач холбогдол өгч ажиллаж байна.

      -Түлштэй холбоотой иргэдэс ямар санал гомдлууд ирж байна. Хангамж хүрэлцээ нь хэр байгаа вэ?

      -Өнгөрсөн жил түлшний 381 цэг байсан. Энэ жил 689 цэгтэй болсон. Очиж түлшээ авахад хүндрэлтэй айл өрхүүдэд ойртуулж өндөрлөг газар 67 цэг байгуулсан. Унаа машин очиход хүндрэлтэй газар гэсэн үг. Иргэдэд илүү амар болж байна. Ажил явж байгаа учраас иргэдийн гомдол санал их бий. Иргэдийн хэрэглээ өссөн. 24 цагийн галлагаатай, хүүхдүүдийн хичээл сургууль амарчихсан. Өмнө нь хүүхдүүдээ хичээл сургуульд нь өгчхөөд өөрсдөө ажилдаа явчихдаг байсан иргэд гэрээ өдрийн цагаар галладаггүй байсан. Тиймээс энэ өвөл түлшний хэрэглээ нэг дахин өссөн. Үүнээс үүдэлтэй энэ жилийн утаа арай их байгаа нь ч үнэн.

      -Түлшний шуудай нь жижигрээд, хэмжээ нь багасчхаж. Долоо хоногт 6 шуудай түлш хүрэлцэхгүй байна гээд л байх шиг байна?

      -Олон улсын байгуулага, “Таван толгой” түлш компани хамтраад 7 хоногт 6 түлш болно гээд судалгаа гаргасан юм билээ. Гэрт бол болоод байгаа юм. Харин 150 метр квадратаас дээш байшинтай айлууд өргөдлөө хэрэглэгчдэд үйлчлэх албаныханд өгөөд түлш нэмж авч байгаа. Шуудайны хувьд өндөр нь намсаад өргөссөн юм билээ.

      Харин доторх кг нь адилхан байгаа. Коронавирустэй холбоотойгоор маш олон төрийн бус байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, компаниуд хүсэлт ирүүлсэн. Түлш авч иргэдэд тараасан. Мөн Нийслэлийн Засаг даргын А30 дугаар захирамжаар 10000 өрхөд нэг тонн буюу 38 шуудай сайжруулсан шахмал түлш өгсөн. Амжиргааны түвшин доогуур өрхийн судалгааг Нийгмийн халамжийн газраас бидэнд гаргаж өгсөн. Бид дүүргүүдтэйгээ хамтарч айл өрхүүдэд хүргэх ажлыг хийсэн. Энэ хүнд хэцүү цаг үед нүдээ олсон шийдвэр байлаа. Түрүү жил түлшний нөөцийн асуудал их байсан. Энэ жил нөөц хангалттай, санаа зовох зүйлгүй байна. Тиймээс иргэдэд ихээр тараасан гэж ойлгож болно.

      -Түлшний карт баталгаажуулахгүй бол хүчингүй болгох гэж байгаа юм уу?

      -Тийм ээ. Өнгөрсөн жил 250 мянган карт иргэдэд тараасан байна. Үүнээс 80 мянга нь тодорхой бүртгэлгүй байсан. Манай гэр хороололд 220 мянган өрх байгаа юм. Тиймээс 30 мянган карт илүү гарчхаад байгаа биз. Энэ картууд хаана байна. Нэг овжин хүн хоёр карт эзэмшчхээд нэг дор 12 нүүрс аваад байна шүү дээ. Үүнийг зогсоох зорилготой.

      Ингэж илүү карт тараасан нь алдаа байсан байна. Тэгэхээр одоо карт бүрийг өрхийн тэргүүний нэр дээр бүртгэж байгаа. 220 мянгыг бүртгэж дуусаад үлдсэн 30 мянгыг нь хүчингүй болгоно. Өөрсдийнхөө картаар үйлчлүүлээд л явна гэсэн үг. Энэ долоо хоногтоо бүртгэлжүүлэх ажил дуусна.

      -БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД УНАА ТЭРЭГГҮЙГЭЭС БОЛЖ ТОМ ТОМ ЖИПТЭЙ АНЧИДТАЙ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-

      -Хөдөө яваад ирсэн гэж байна. Ямар ажлаар яваад ирэв?

      -Байгаль орчны газар миний харьяанд байдаг. Тэгээд газар хөдөлсөнтэй холбоотойгоор ан амьтад дайжин орж ирэх тохиолдол их гарч байгаа юм билээ. Энэ асуудлаар болон байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг сонсохоор байгаль хамгаалагчидтай уулзалт хийлээ.

      -Байгаль хамгаалагчид ямар асуудал ярьж байна вэ?

      -Байгаль хамгаалагчид олон санал ярьж байна. Өөрийн эрхлэх хүрээний ажил учраас байгаль хамгаалагчиддаа юу дутагдаж байгаа, хотоос аж дэмжвэл болох вэ гэдэг талаар ярилаа. Нийслэлд 300 мянга гаруй га газар байгаа юм. Түүний 120 мянга орчим га нь цэвэр ой мод. Бид Гүнтээр цааш тойроод Баянголын ам гээд, Минж хамгаалах сан гэж тойроод ирлээ.

      Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал хүнд байна. Шаардлагатай үед унаа тэрэг хэрэгтэй байна. Том том жиптэй хүмүүс ойд очиж зөвшөөрөлгүйгээр ан хийж байна. Гэтэл тэдэнтэй хөөцөлдөх унаа алга.

      Нэг мотоциклтой. Өөрсдийнхөө хувийн машинаар явдаг байх жишээтэй. Сард 50 мянган төгрөг бензины мөнгө гэж олгодог юм байна. Үүнийг зайшгүй нэмэх шаардлагатай. Тэр том газрыг хамгаалж байгаа хүмүүс 50 мянган төгрөгөөр бензин хийж яаж хүрэх вэ. Энэ мэт ажилчдынхаа нийгмийн асуудлыг бодитоор шийдчихээд цаашаа явна.

      -Ан амьтан ойгоос бууж ирээд байгаа нь ямар шалтгаантай талаар ярьж байна уу?

      -Янз бүрийн л шалтгаантай байдаг юм байна. Жишээ нь зээрүүд өлсөөд, төмөр замын гарам дагаад явж байгаад буугаад ирдэг юм байна. Тиймээс амьтдад зориулсан гарц хийх шаардлага байгаа юм билээ. Тураалд орсон, өлссөн зээрийн сүрэг орж ирж байна гэсэн. Байгаль хамгаалагчид маань тэдгээр амьтдыг хооллож ундлаад, буцаад байгальд нь аваачдаг гээд маш их ажилтай юм байна.

      -АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭЭ НЭЭХГҮЙ БОЛ ИРГЭДИЙН АМЬДРАЛ ХЭЦҮҮДЛЭЭ-

      -Одоо үйл ажиллагаа нь нээгдээгүй 18 салбар байгаа. Шат дараатай нээнэ гэсэн. Хэзээ нээж эхлэх вэ?

      -Бид саналуудаа боловсруулж байна. Засаг даргын зөвлөлийн гишүүд саналаа хотын даргад өгөөд, аж ахуй нэгжүүдийг нэмж нээх талаар ярилцаж байна. Миний хувьд нийслэлийн иргэдийг агаарт гаргах боломжийг бүрдүүлж өгөх нь зөв юм байна гэсэн саналыг өгье гэж төлөвлөж байна.

      Одоо иргэд агаар салхинд гарах гээд товчоодоор гарч чадахгүй байна. Уг нь агаар салхинд гаргаад, хотоос зайтай цасан дээр хүүхдүүдээ тоглуулах нь хотод агааргүй орчинд байхаас хамаагүй дээр л дээ. Эрүүл мэнд, халдвар хамгааллын талаас шаардлага хангана гэж үзэх юм бол холбогдох хүмүүстэй ярьж байгаад нэгдүгээр сарын 18-наас ууланд, агаарт гарах асуудлыг нээе гэсэн санал оруулна.

      -Иргэд товчоодоор гаргачихаар цаашаа аймгууд руу явчихвал яах вэ?

      -Явахгүй. Аймаг бүр товчоотой шүү дээ. Хулгайгаар очсон хүмүүсийг оруулахгүй. Түүнээс гадна салхинд гарч агаарлах гэж байгаа хүмүүс гэр бүлээрээ явж байх ёстой гэдэг шаардлага тавина. Зайгаа бариад агаар салхинд гарвал болохгүй зүйл байхгүй.

      -Нэгдүгээр сарын 18-нд зарим аж ахуй нэгжүүдийг нээнэ гэж байна. Тухайлбал нэрлэж болох уу?

      -Нэлээд газрууд нээх байх гэж бодож байна. Тэгэхгүй бол өдөрт тутмын орлогоор амьдардаг хүмүүсийн эдийн засаг маш хүнд байна. Хүмүүсийн амьдрал хэцүү боллоо.

      -Халдвараа гүйцэд хумиагүй байж ингээд нээгээд байх нь зөв юм болов уу?

      -Амьдралын шаардлагаар бид нээхээс өөр аргагүй гэж үзэж байгаа. Нийслэлийн иргэд маань хоолгүй хонохоос ч аюултай нөхцөл байдал руу орох гээд байна.

      -Коронавирустэй зэрэгцээд амьдаръя гэсэн шийдвэр гаргаж байна гэж ойлгож болох уу?

      -Дэлхийн улс орнууд ч тэгж байна. Халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөөд амьдрахаар болж байна. Тиймээс аж ахуй нэгжүүдээ нээхээс өөр арга зам алга. Одоогоор нээгдэхээр төлөвлөж буй газрууд саналын түвшинд байна. Тухайлбал маникюрын үйлчилгээг шилэн хаалтны цаанаас үйлчлэх байдлаар нээж болно гэсэн санал гарч байна. Гар утас засварын газрууд бас нээгдэж магадгүй гэж бодож байна.

      -Үсчин нээх үү?

      -Ярьж байгаа. Гэхдээ эрсдэлтэй байх магадлалтай. Яагаад гэвэл хэтэрхий ойр харьцдаг, удаан харилцаанд ордог. Тиймээс энэ асуудлыг нэлээд сайн ярилцаж байж л шийдэх болов уу. Иргэдээс бас санал авна.

      -АХМАД УЛС ТӨРЧИД АЛИВАА ЗҮЙЛИЙГ ХАРЛУУЛАХЫН ОРОНД ЗАЛУУСТАА БОЛОМЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ-

      -Таны хувьд иргэдийнхээ дунд орж ажиллаад байх шиг харагдсан?

      -Тийм ээ. Би өөрөө гэр хороолод өссөн, гэр хорооллоос нэр дэвшсэн НИТХ-ын төлөөлөгч. Гэр хорооллын амьдралыг маш сайн мэднэ. Тиймээс хийж байгаа ажил маань надад маш дөхөм байна. Тэнд явж байхад уулын орой дээр амьдардаг, усаа авч чадахгүй эмээ байна. Худаг нь бүр тэр доор. Бидний хийгээд байгаа ажил дугаар хорооны иргэнд л хэрэг болох байдлаар ажиллах ёстой гэж ойлгодог.

      Залуу хүний хувьд албан өрөөнөөс биш амьдрал дээр нь очиж ажиллахыг зорьж, хичээж байна. “Таван толгой” түлш компани, Агаарын бохирдолтой тэмцэх газар маш сайн ажиллаж байна. Олон мянган хүн агаарын бохирдлыг бууруулахын төлөө хичээнгүйлж ажиллаж байна. Энэ бол Засгийн газрын хийсэн ажил. Бид хийж байсан ажлыг нь сайжруулахаар ирсэн менежерүүд л гэсэн үг. Бид ажиллаж байгаа хугацаандаа илүү сайжруулахын төлөө л ажиллана. Утаа хоёр жилийн өмнө үнэхээр гамшгийн байдалтай байсан шүү дээ. Сайжруулсан шахмал түлш бол өнөөдрийн байдлаар утааг бууруулах хамгийн төгс шийдэл мөн. Яваандаа жил бүр яндангийн тоог багасгана.

      Уурын зуухаар халдаг газруудыг төвийн дулаанд холбоно. 100 гаруй уурын зуух түүхий нүүрс зөвшөөрөлтэйгээр түлдэг юм. Мөн гэр хорооллын дэд бүтэц, инженерийн шугам шийдлийг өргөтгөх, орон сууцжуулах, газар зохион байгуулах гээд хийж хэрэгжүүлэх ажил тоо томшгүй байна. Мэдээж би бүгдийг нь хийж чадахгүй байх. Ажиллаж байх хугацаандаа тодорхой хийсэн зүйлтэй байж, түүнийгээ дараагийн хүмүүст хүлээлгэж өгнө гэсэн зорилготой ажиллаж байгаа.

      -Агаарын бохирдлоор нь улс орнуудыг жагсаадаг шүү дээ. Түүнд Монгол Улс дээгүүр л бичигдээд байгаа юм билээ?

      -Тэр жагсаалт цаг бүр өөрчлөгдөж байдаг шүү дээ. З.Энхболд гэж хүн л тиймэрхүү зүйл бичдэг юм. Манайхан үнэмшдэг. Ороод үзэх бүрт өөр байдаг. Яг их утаатай үед нь орж скрийншот хийгээд иргэдийг төөрөгдүүлж мэдээлдэг. Энэ хүмүүс өөрсдөө Монголын төрд өчнөөн жил зүтгэсэн. Сүүлийн 20 жил утааны асуудал яригдсан. Тэрбум төгрөг зарцуулаад дийлээгүй.

      Гэтэл хоёрхон жилийн дотор ямар өөрчлөлт авч ирэв. Тиймээс ахмад улс төрчид залуустаа боломж олгоод, аливаа юмыг харлуулахын төлөө биш гэр орондоо тухтай хүүхдүүдээ, ач зээгээ харж хандаад байж баймаар юм даа.

      Коронавирусийн үед нийслэлийн уидрдагууд, ажилчид, албан хаагчид хичээнгүйлэн ажиллаж байна. Ажиллаж байна гээд ялархсан зүйл байхгүй. Бид хичээж ажиллаж байна гэхээр та нарын үүрэг ш дээ гэж ханддаг. Тийм ээ. Бид ажиллах л гэж ард иргэдээс сонгогдсон. Хариуцлагатай ажиллана. Миний хувьд хүйтэн өвөл иргэдийг гал алдуулахгүй байх талаас нь анхаарч ажиллах ёстой менежер. Тэр үүргээ маш их хичээж биелүүлж байна.

      eguur.mn

      Нийт үзэлт: 14
      Өмнөх мэдээ

      Шинжилгээний төвүүд бямбa, ням гapaгт иpгэдэд үйлчлэxгүй

      Дараагийн мэдээ

      Б.Бaaтapxүү: Шөнийн цaгaap xүүxэд yйлcaн гэж xapиуцлaгa тooцox бoлoмжгүй

      Дараагийн мэдээ
      Б.Бaaтapхүү: Цагдaaгийн xypaндaa Ч.Чинбат сэтгүүлчийн биед xaлдсан үйлдэл тогтоогдоогүй

      Б.Бaaтapxүү: Шөнийн цaгaap xүүxэд yйлcaн гэж xapиуцлaгa тooцox бoлoмжгүй

      Шинэ мэдээ

      ЖДҮ-д төсөв xyвaapилaxгүй байж AЖИЛГYЙДЭЛ, ЯДУУPЛЫГ бyypyyлнa гэж яpиx xэpэггүй

      Tөpийн opдoнд нэг тoxиoлдoл бaтлaгдaж, opдны бapyyн жигүүpт xөл xopиo тoгтooжээ

      07/03/2021
      Ж.Бaйгалмaa: Oлон xүнтэй гaзap 15 минyтaac дээш xyгaцaaнд бaйxaac зaйлcxий

      ЭMЯ: 67 xүнээc xaлдвap илэpcний 4 нь Tөв aймaгт бaтлaгдcaн

      07/03/2021
      Д.Cyмъяaбaзap: XӨCYT xийж бaйгaa aжлынxaa xүчин чaдaл, xэмжээг тooцoxгүйгээp шинжилгээ aвч, иpгэдэд xүндpэл yчpyyлж бaйнa

      Д.Cyмъяaбaзap: XӨCYT xийж бaйгaa aжлынxaa xүчин чaдaл, xэмжээг тooцoxгүйгээp шинжилгээ aвч, иpгэдэд xүндpэл yчpyyлж бaйнa

      07/03/2021
      Л.Oюyн-Эpдэнэ: 5-p capын 1-нд xилээ нээxэд зөвxөн вakцинд xaмpaгдcaн иpгэд мaнaй yлc pyy зopчинo

      Л.Oюyн-Эpдэнэ: Бaяpынx нь өмнө бyxимдyyлcaн бoл yyчлaapaй

      06/03/2021
      Үг үcгээр дaмжиж, aaжмaap үндэс угcaaнд нөлөөлөх вий

      Өвөp Moнгoлд xятaд xэлийг дэлгэpүүлэxийг ypиалжээ

      06/03/2021
      ”Гарын таван хуруу”-д Шагдарыг урвуулсан сайхан бүсгүй ийм болжээ

      ”Гарын таван хуруу”-д Шагдарыг урвуулсан сайхан бүсгүй ийм болжээ

      06/03/2021
      Топ модель Нора хоньчин болбол ийм төрхтэй

      Топ модель Нора хоньчин болбол ийм төрхтэй

      06/03/2021
      Бизнесмэн Г.Сүхбуян, МУГЖ Ж.Алтанцэцэг хоёр 25 жилийн өмнө

      Бизнесмэн Г.Сүхбуян, МУГЖ Ж.Алтанцэцэг хоёр 25 жилийн өмнө

      06/03/2021
      Дуучин Т.Баясгалан, “Барилгачин” Баясгалан болжээ

      Дуучин Т.Баясгалан, “Барилгачин” Баясгалан болжээ

      06/03/2021
      Хүрлээгийн том охин Х.Намуун ааваараа гоёжээ

      Хүрлээгийн том охин Х.Намуун ааваараа гоёжээ

      06/03/2021
      Socialmedee.mn | Сошиал Мэдээ

      Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

      Socialmedee.mn © 2011 – 2019 он
      Нийт үзэлт: 0
      No Result
      View All Result
      • НҮҮР ХУУДАС
      • СОШИАЛ МЭДЭЭ
      • УЛС ТӨР
        • Нийслэл 380
        • НИТХ
      • Хууль
      • ГАДААД МЭДЭЭ
      • ЭДИЙН ЗАСАГ
      • Бизнес мэдээ
      • ЭРҮҮЛ МЭНД
        • ЗӨВЛӨГӨӨ
      • LIFE STYLE
        • ТЕХНОЛОГИ

      © 2018-2019 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

      Login to your account below

      Forgotten Password?

      Fill the forms bellow to register

      All fields are required. Log In

      Retrieve your password

      Please enter your username or email address to reset your password.

      Log In
      error: Хуулбарлах хориотой !!

      Warning: Error while sending QUERY packet. PID=1994 in /home/socialmedee.mn/wp-includes/wp-db.php on line 1924