Их Британийн Винчестер Их сургууль 24,000 паундаар Грета Тунбергийн хөшөөг босгожээ. Харин Оюутны холбоо болон оюутнууд нь үргүй зардал гаргасан гэж шүүмжилж байна. 24 мянган паунд гэдэг монгол мөнгөөр 70 гаруй сая төгрөг болно.
16 настай швед охин Грета Тунберг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой тэмцэл хийхгүй байгаа дэлхийн улс орнуудын удирдагчдыг буруутган шүүмжлэхдээ “Та нарын хий хоосон яриа миний хүсэл мөрөөдөл, хүүхэд насыг хулгайллаа” гэж хоолой зангируулан “попорч” хэлсэн нь хүмүүст танигдах болсон. Тийм ч царайлаг бус Грета охиныг сэтгэцийн асуудалтай, ярьж байгаа нь хэвийн биш гэж эсэргүүцэх хүн цөөнгүй байдаг. Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ингэж солиорч явахаар хичээлээ хий “гэж ил тод шүүмжилдэг юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч дунд сургуулийн сурагч Грета Тунбэрг охин Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприотой уулзсан. Тэдний хамтдаа авхуулсан зураг Инстаграм цахим сүлжээнд 22 цагийн дотор дөрвөн сая лайк авсан байдаг.
Зургийнхаа тайлбарт ДиКаприо “Гретагийн мессеж хаа сайгүй дэлхийн удирдагчдыг сэрээж байна. Шийдвэргүй байдлаа зогсоох цаг болсон. Хүн төрөлхтний түүхэнд цөөн удаа хүний дуу хоолой өөрчлөлтийн эхлэлийг тавьж байсан. Грета Тунбэрг бол бидний цаг үеийн лидер” хэмээн охиныг биширч буйгаа илэрхийлжээ.
Шведийн дунд сургуулийн сурагч Гретагийн эхлүүлсэн тэмцэл нь өдгөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын залуучуудын хөдөлгөөн болон өргөжжээ. Улмаар Герман, Япон, Их Британи, Австрали зэрэг олон орны сурагчид түүний санаачилгад нэгдэн “Ирээдүйн төлөөх Баасан гаригууд” хэмээх эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулах болжээ. Мөн түүнээс дутуугүй олон эсэргүүцэгчид Грета Тунбэргт бий.