Энэ сарын 5-ны өдөр Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 40-71 насны зургаан иргэн архинд хордож хүргэгдэн иржээ.
Дээрх иргэд нь Улаанбаатар хотоос авч ирсэн гэх тодорхой нэр, шошгогүй “хүн орхоодой”-той архи уусны улмаас хордсон байна. Одоогоор иргэд аймгийн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа аж.
Иймд иргэд, аливаа хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах, хэрэглэхээсээ өмнө үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэхийг анхаарууллаа.