• Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Sunday, June 26, 2022
Socialmedee.mn | Сошиал Мэдээ
Advertisement
  • НҮҮР ХУУДАС
  • СОШИАЛ МЭДЭЭ
  • УЛС ТӨР
    • Нийслэл 380
    • НИТХ
  • Хууль
  • ГАДААД МЭДЭЭ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • Бизнес мэдээ
  • ЭРҮҮЛ МЭНД
    • ЗӨВЛӨГӨӨ
  • LIFE STYLE
    BIG BROTHER ШОУНЫ ЖАВХААГЫН ЭХНЭР ХОНГОРЗУЛ БАЯЧУУДЫН  ШОУНД   ОЧИЖ  ЗИНДААНД НЬ  ОРОХ ГЭЖ  ОРОЛДООД  3ОДООН ХИЙЖЭЭ

    BIG BROTHER ШОУНЫ ЖАВХААГЫН ЭХНЭР ХОНГОРЗУЛ БАЯЧУУДЫН  ШОУНД   ОЧИЖ ЗИНДААНД НЬ ОРОХ ГЭЖ ОРОЛДООД 3ОДООН ХИЙЖЭЭ

    Иргэд “Шахмал түлш”-ний   уутыг  буцаан  мөнгөөр тушаах боломжтой боллоо

    Иргэд “Шахмал түлш”-ний уутыг буцаан мөнгөөр тушаах боломжтой боллоо

    Цөлжилт бүхий аймгуудын удирдлагуудтай яам хамтарч ажиллах санаачлагыг гаргалаа

    Цөлжилт бүхий аймгуудын удирдлагуудтай яам хамтарч ажиллах санаачлагыг гаргалаа

    Г.Гантулга: ТАНЫ ӨГСӨН ХАНДИВ ХЭН НЭГНИЙ ХАЙРТАЙ ХҮНИЙ АВАРНА

    Г.Гантулга: ТАНЫ ӨГСӨН ХАНДИВ ХЭН НЭГНИЙ ХАЙРТАЙ ХҮНИЙ АВАРНА

    Тавантолгой түлш  ХХК-ийн ажилчид өөрсдийн тарьсан ногоогоо хүнсэндээ хэрэглэнэ

    Тавантолгой түлш ХХК-ийн ажилчид өөрсдийн тарьсан ногоогоо хүнсэндээ хэрэглэнэ

    Шуурхай: Н.Энхбаяр Хэнтийд, түүний хүү Э.Батшугар Сонгинохайрханд нэр дэвшинэ

    Шуурхай: Н.Энхбаяр Хэнтийд, түүний хүү Э.Батшугар Сонгинохайрханд нэр дэвшинэ

    Владимир Путин: Санал хураалтын үр дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг харууллаа

    Владимир Путин: Санал хураалтын үр дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг харууллаа

    “У.Хүрэлсүх ерөнхийлөгч бол Хятадын ард түмэнд танил болсон Монголын улс төрч”

    “У.Хүрэлсүх ерөнхийлөгч бол Хятадын ард түмэнд танил болсон Монголын улс төрч”

    Б.Жигжид сайдын цэцэг шиг шүдний эмч охидын нэг УИХ-ын гишүүний бэр боллоо

    Б.Жигжид сайдын цэцэг шиг шүдний эмч охидын нэг УИХ-ын гишүүний бэр боллоо

    • ТЕХНОЛОГИ
      Дэлxийн анxны бakтepийн эcpэг бүpxүүлтэй yтac зoxион бүтээжээ

      Дэлxийн анxны бakтepийн эcpэг бүpxүүлтэй yтac зoxион бүтээжээ

      Япoнчyyд xүний яpиaг нaймaн opны xэлээp opчyyлдaг aмны xaaлт бүтээжээ

      Япoнчyyд xүний яpиaг нaймaн opны xэлээp opчyyлдaг aмны xaaлт бүтээжээ

      “Эpвээxийн нөлөө” opшдoг гэx тaaмaглaлыг няцaaв

      “Эpвээxийн нөлөө” opшдoг гэx тaaмaглaлыг няцaaв

      MOHГOЛ OPHЫ 4G СҮЛЖЭЭ OPCOH XAAHAAC Ч ГЭР ДYYPЭН YЙЛЧИЛГЭЭГ ABДAГ БOЛЛOO

      MOHГOЛ OPHЫ 4G СҮЛЖЭЭ OPCOH XAAHAAC Ч ГЭР ДYYPЭН YЙЛЧИЛГЭЭГ ABДAГ БOЛЛOO

      Баяннуур хотын Боу Ган Шин Хуа нүүрсний компани бол манай экспортийн нүүрсний томоохон худалдан авагчдын нэг билээ

      Баяннуур хотын Боу Ган Шин Хуа нүүрсний компани бол манай экспортийн нүүрсний томоохон худалдан авагчдын нэг билээ

      Калийн агууламжтай бордоо ургамлын өсөлтийг дэмждэг

      Калийн агууламжтай бордоо ургамлын өсөлтийг дэмждэг

      Trending Tags

    No Result
    View All Result

      Эхлэл Нийгэм

      “Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал

      admin Нийтэлсэн: admin
      Ангилал: Нийгэм
      0
      “Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал

      Аялалд “хорхойссон” нэгэн гэж өөрийгөө тодорхойлохгүй. Учир нь аялал гэгчтэй амьдралынхаа хором бүрийг “уячихсан” хүмүүсийн хажууд бол төлөвлөхөөс хэтэрдэггүй төрлийн хүн болохоор тэр л дээ. Гэхдээ адал явдал, юм үзэж нүд тайлах хүсэл бол хүн бүрт байдаг хойно холын орныг зорих аялал маань хүлээлт дүүрэн.

      Барагтай л бол төрсөн нутагтаа очих аль эсвэл хаа нэг ажлын томилолтын далимаар эх орныхоо нүд мэлтийлгэм гайхлуудыг үзэж чаддаг би энэ удаад хилийн дээс давах нь энэ. Яг хаашаа нисэх гээд байна вэ гэж үү. Энэхүү аялал нь БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй Сөүл-Жонжү чиглэлийн таван өдрийн танилцах аялал юм.

      Онгоц хөөрөх цагт өөрчлөлт орсноос өглөө “болзох” цагаасаа бид ялимгүй хойно цугларцгаав. Ийнхүү бүртгэлдээ орж, Улаанбаатар хотоос 10:30 цаг орчимд хөөрөв. Аялалын багт таван хүн багтсан бөгөөд биднийг БНСУ-ын Инчеон нисэх буудалд буух үед аялалын баг маань нэг гишүүнээр бүл нэмэв. Мөн бидний аялалд хөтөч хийх И Жин Ён залуу биднийг найрсагаар тосон авав. Энд цухас тэмдэглэхэд, аялалын багийн маань хамгийн сонирхолтой гишүүн бол дуучин С. Гантогоо. Тэрбээр аялалын туршид өөрийн дагагчиддаа хамгийн “амттай” гэмээр мөчүүдийг харуулж харагдана лээ.

      Онгоц нисэх цагт хойшилсноос бидний төлөвлөгөөнд өөрчлөлт орж, шууд л буудалдаа очиж байрласны дараагаар оройн зоог барихаар болов. Сөүл хот дахь худалдаа, үйлчилгээний төвүүд нэг дор байрлах хамгийн том худалдааны гудамж болох Мёон дун. Гоо сайхан, хувцас бүтээгдэхүүний худалдаанаас гадна анзаарч харсан хамгийн гол зүйл нь энд гудамжны хоол үйлдвэрлэл нь ч алдартай. Тиймдээ ч Сөүл хотод ирсэн жуулчдын зорьж ирэх газруудын нэгд Мёон дун багтдаг аж. Оройн зоог барих газар луу алхах зуурт Мёон дун энгийн үед хүртэл олны хөлд дарагддаг болохыг харж болохоор.

      Шөнийн Сөүлийг Намсанаас тольдох нь

      Аялал эхлэхээс өмнө та хостой бол Сөүлд ирээд хамгийн түрүүнд зорих газрын жагсаалтад Намсан цамхгийн аялалыг багтаагаарай гэж зөвлөх байна. Учир нь аялалын тэмдэглэлийн маань эхний бүлгийн зурваст Сөүл дэх аялал маань ХАЙР мэдрүүлсэн МАРШРУТААР өнгөрсөн талаар өгүүлэх билээ.

      “Энэ олон ГЭРЛҮҮД бид бүгд ажилласаар л байгаа юм шүү” гэдгийг бидэнд хэлж, урам нэмдэг юм хэмээх нь. Намсан цамхгийн дүүжин цахилгаан шатанд суувал ТЭРХҮҮ ГЭРЛҮҮДИЙГ хамгийн тодоор харж болно. Нэг байгууламж л гэхэд тэр чигтээ гэрэлт гудамж юм уу гэлтэй. Задгай талбайн суудалд суугаад тэнгэрийн одод басхүү шөнийн Сөүлийг харах, битүү моддоор хүрээлэгдсэн бүдэгхэн гэрэлтэй гудамжаар алхах нь ч өөрт тухтай санагдана.

      Элэгдсэн ЦООЖ

      Нэг тийм хайр мэдрүүлсэн орчин. Эргэн тойрон гэр бүлээрээ яваа аль эсвэл залуу хосууд их. Хамгийн сонирхолтой нь, Намсан цамхагт ирээд хайраа “цоожилчихсон” хүмүүс их юм билээ. Цоожилно гэдэг угтаа үүрд хамтдаа байхаа илэрхийлсэн явдал болов уу. Хэдэн арван жил болсон болов уу гэлтэй хуучирч, дээр нь бичсэн нэрс үл ялигхан мэдэгдэх шахуу халцарч муудсан цоожнууд ч энд байв. Цоожтой хэвээр.

      Тиймдээ ч эл хэсэгт кино зураг авалт их хийгддэг болохыг уншигч та ч мэдэж буй байх. Үүд хэсэгт зарж байсан цоож ийм л учиртай байж л дээ. Гэхдээ утгагүй ч гэмээр олон асуултууд толгойд эргэлдээд үлдсэн. Элэгдсэн цоожны эзэд хаана яваа бол, дараа ирэхэд цоожоо олох болов уу гээд л.

      Үзэж харах зүйлс ихтэй энэ нөхцөлд аялалын багийнхны маань төлөвлөсөн хугацаа ч нэлээн сунав. Сонирхуулахад, Намсан Сөүл цамхаг нь Солонгосын уламжлалт өнгө төрхийг хослуулан харуулж чадсан алсыг тольдон харах боломжтой цамхаг ба дотооддоо хамгийн анхны соёл урлаг, аялал жуулчлалын салбарын ирээдүйн төлөө баригдсан аж.

      -Сөүлийн өнгөрсөн, одоо, ирээдүйг илэрхийлэх Time capsule-

      Дэлхийд танигдсан цамхгууд нь тухайн улс орон хотын билгэдэл болж өгдөгтэй адил өнгөрсөн 40 гаруй жилийн турш Солонгосын нэрийг гаргасан аялал жуулчлал ба Сөүл хотын бэлгэ тэмдэг болж иржээ. Намсан цамхгийн эгц урд талд байрлах Time capsule гэх энэ талбайд Сөүлд амьдарч байсан иргэдийн аж ахуйд хэрэглэж байсан 600 төрлийн зүйлсийг 15 метр гүнд булсан байдаг ба 400 жилийн дараа буюу 2394 онд задлахаар товлосон байдаг гэнэ. Миний ойлгож буйгаар өнгөрсөн, одоо, хойчийн аж ахуй, түүхийг хадгалахыг зорьсон бололтой.

      Буудлын зүг. Намсан цамхгаар эхэлсэн аялал маань маргааш үргэлжилнэ. Бодоход л хүлээж тэсэхгүй нь.

      Өчигдрийн хөл ихтэй Мёон дун өглөө чимээ анир алдуурсан байх аж. Харин ажлаа эхлүүлэхээр бэлдэж буй худалдаачдын зураглал л тод. Өнөөдрийн аялал руу явах замдаа ер нь хотуудад л байдаг болов уу гэмээр нийтлэг зүйлсийг ажив. Гэрлэн дохион дуут чимээ, нийтийн тээвэр хүлээх хүмүүс, хаашаа ч юм түргэн гэгч нь алхлах хүмүүс гээд л. Завгүй амьдралын хэмнэл энд ч үргэлжилж байна.

      Намсан цамхгийн аялал сонирхолтой байсныг ч хэлэх үү Сөүл хот дахь өнөөдрийн аялалын маршрутыг их л хүлээв. Coex худалдааны цогцолбор. Худалдааны цогцолбор гэдэг нэр нь үйл ажиллагааныхаа хувьд ч, орон зайн хувьд ч багадахаар орчин. Учир нь энд хурал цуглааны танхим, номын сан, аквариум, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл гээд байхгүй зүйл үгүй.

      Үүд хэсгээр оронгуут жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг байрлуулсан танхим байх агаад тус газарт олон улсын хурал хэмжээний хурал цуглаан их зохион байгуулагддаг, жуулчдын хөл ихтэй газар тул жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ танилцуулахаар бодлогын хүрээнд ийнхүү нээжээ. Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг тухайн улс орны хувьд ач холбогдол өндөртэй болохыг үүнээс харж болно хэмээн хөтөч тодотгов.

      Мөрөөдлөө дэлгэх орчил- “Star Field” номын сан

      Энэ хэсэг номын хорхойтон нөхдийн маань сонирхлыг эрхгүй татна гэдэгт эргэлзэхгүй байна. Сөүл дэх хамгийн том номын сан энд байрлалтай. Монголчуудын хэлдгээр найман настайгаас 80 настай буурал ч энд номоор тархиа амрааж байгаа харагдана. Номын сан дангаараа 2800 м.кв талбайг хамарсан байх бөгөөд 23 мянган ном, 600 төрлийн сэтгүүл өрөөстэй. Дөрвөн хэл дээрх e book, амралтын өдөр байхгүйгээр өглөөнөөс орой хүртэл ажилладаг гээд онцлог ч их.

      Хэн ч гайхалтай “ертөнц”-тэй танилцаж болно. Тийээ ч залуус Coex дотор байрлах “Star Field” номын санг мөрөөдлөө дэлгэх орчил хэмээн нэрийддэг байна. Номын санд ганцхан ном унших гэж ирдэггүй. Бодлоо тунгаах, хэн нэгнийг хүлээх зуураа ч ороод гарч болно. Гэхдээ хаа ч явсан хүний анхаарлыг сарниулах нь соёлд тооцогдохгүй. Тиймдээ энд үйлчлэх ганц журам нь “Бусдад саад болохгүй байх”.

      Хүн юм хойно харьцуулах нь ойлгомжтой. Ном уншаад суухад хүртэл эргэн тойрон дахь орчны тохижилт, эмх замбараа чухал гэдгийг харж болохоор байв.

      Сэлж чаддаг байх ШААРДЛАГАГҮЙ

      Яг л далайн гүнд орчихсон мэт мэдрэмж. Эргэн тойронд гол ус, хүрхрээн чимээ эрхгүй тайвшрал төрүүлнэ. Аварга загаснуудыг өөдөөс ирэхийг хараад зогтусах айдас ч жинхэнэ мэт. Солонгостоо хамгийн томд тооцогдох усан парк болох Coex аквариумд зогсож буй минь энэ. Үүсгэн байгуулагдаад 20 гаруй жилийн нүүрийг үзсэн гэх эл усан парк гол мөрнөөс авахуулаад далай тэнгис чиглэлтэйгээр далайн амьтад байрлан оршдгоороо онцлог ба Амазоны ширэнгэн ойн загаснууд, аварга загас байдгаараа давуу талтай аж. Ингэхдээ 17 зүйлийн 110 төрлийн махчин загас, хамгийн том хэмжээтэй устах аюул бүхий нэн ховор төрлийн өвсөн тэжээлт далайн үхэр байдаг.

      Далайн гүнээр аялах эл хэсэгт киноны зураг авалтууд их хийгддэг аж. Зун, өвлийн улиралд зорьж ирэх жуулчдын тоо ихэсдэг байна. Арга ч үгүй. Ирсэн хэн ч сүрдэхээр байгууламж бол Coex аквариум шиг санагдсанаа нуух юун.

      Энд ажигласан хамгийн чухал зүйл нь аквариумаар аялах цаг хугацаагаа зөвхөн гэр бүлдээ л зориулж буй хүмүүс. Гар утас барьж, зураг сэлт авч авах хүн бараг л үгүй. Ихэнхдээ бага насны хүүхдүүдээ дагуулан яваа эцэг, эхчүүд их. Тэд хүүхэдтэйгээ далайн амьтдын талаар ярилцаж, тайлбарлаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлцгээхэд л анхаарч байгаа нь илт.

      Ер нь бодохнээ, манайханд гэр бүлээрээ очиж хүүхдэдээ танин мэдэхүйн талаас нь үзүүлж харуулчихаар амьтны хүрээлэн байдаггүй л дээ. Ногоон байгууламж ч дутмаг. Тэр жил Хараагүйчүүдийн төвийн хажууханд байрлалтай жижигхэн хэр тохижилт сайтай амьтны хүрээлэнд очиж байснаа гэнэт л санав. Энэ мэт хөгжил дэвшингүй хотын хүрээлэнтэй харьцуулахад хэцүү л дээ. Гэхдээ л тухайн үед хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүдийн хөлд дарагдсан байхыг нүдээр үзэхдээ Монголд ийм байгууламж дутагдаж байгааг мэдрээд гарч билээ.

      Хэдэн жилийн урьдаас хэлж ярьж, нарийвчлан төлөвлөөд ч төдийлөн биелэж өгдөггүй хүслийнхээ багаханыг өнөөдөр биелүүлэв. Тэмдэглэлээ эхлүүлэхийн өмнө хэлсэнчлэн Сөүл дэх аялал маань ХАЙР мэдрүүлсэн МАРШРУТААР өнгөрөв. Хосуудын хайраар хүрээлэгдсэн /цоож/ Намсан цамхаг ч, далайн гүнээр аялахаар зорин ирсэн гэр бүлүүд ч, зөвхөн номоор л ундаассан мэт номын санг зорин ирсэн хүн бүхэн аялалын маршрутыг маань та бүхэнд хүргэж байна.

      Аялал маань дуусаагүй. Харин бид өөр нэгэн хотод очихоор замдаа гарах гэж байна. Эртхэн шиг гарахгүй бол горьгүй. Учир нь түгжрэл их байгаа талаар хөтөч хэлэв.

      Солонгосын түгжрэлийг ТҮГЖРЭЛ гэж хэлэх эсэх харан байж л болъё хэмээн шооч зантай хүн маань “дотор” суучихаад ер гардаггүй. Сөүлээс хоёр цаг л яваад оччихоор газар. Нэрийг нь нууцлах нь зөв гэж бодлоо.

      Зам түгжрэлтэй байгааг эс тооцвол бид төлөвлөсөн цагтаа л оччихоно. Шөнө очоод оройн хоолондоо ороод шууд л буудаллах байх. Харин миний дотор нэг л бодол эргэлдэнэ. Маргааш сэрүүлэг тавих уу. Аялалын эхний өдрөөсөө “хорхойссон” нэгэн маргаашийг л хүлээж ядаж буй минь тэр. Магадгүй маргаашийн аялал маань өөрт “сэрүүлэг” болчих байх даа…

      Аялалыг гэрэл зураггүйгээр яаж төсөөлж болох билээ. Уншигч танд нийтлэлд буугаагүй бүхэн дараах зургаар мэдрэгдэх болов уу.

      Тайлбар: Coex аквариум

      Тайлбар: “Star Field” номын сан

      Тайлбар: Намсан цамхагийн эргэн тойронд

      Нийт үзэлт: 30
      Өмнөх мэдээ

      Крипточид ажил хийж эхэллээ

      Дараагийн мэдээ

      ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь

      Дараагийн мэдээ
      ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь

      ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь

      Leave a Reply Cancel reply

      Your email address will not be published.

      Шинэ мэдээ

      ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь

      ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь

      2022-06-20
      “Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал

      “Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал

      2022-06-16
      Крипточид ажил хийж эхэллээ

      Крипточид ажил хийж эхэллээ

      2022-06-15
      Халдашгүй байдлын дэд хороо нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхээс ТАТГАЛЗЛАА

      Халдашгүй байдлын дэд хороо нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхээс ТАТГАЛЗЛАА

      2022-04-29
      30 гаруй тэрбумыг хэмнэсэн Монгол инженерүүд

      30 гаруй тэрбумыг хэмнэсэн Монгол инженерүүд

      2022-02-15
      Ц.Мөнхцэцэг: Охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй тараах хэрэгтэй

      Ц.Мөнхцэцэг: Охидын нөхөн үржихүйн асуудлаар тоглоом, шоглоом хиймээргүй байна

      2022-02-09
      Хүн орхоодойтой архинд зургаан иргэн хордож яаралтайгаар хүргэгдэн…

      Хүн орхоодойтой архинд зургаан иргэн хордож яаралтайгаар хүргэгдэн…

      2022-02-09
      Торой бандийн хөшөөг цэвэрлэсэн залуусаар бахархъя

      Торой бандийн хөшөөг цэвэрлэсэн залуусаар бахархъя

      2022-02-09
      Монгол улс урьдчилсан уралдаанд 91 тамирчнаас 79 дүгээр байр эзэллээ

      Монгол улс урьдчилсан уралдаанд 91 тамирчнаас 79 дүгээр байр эзэллээ

      2022-02-08
      Омикpoны голомтод ажиллаж буй эмч бодит үнэнг дэлгэж иргэдийг тайвшралд орууллаа

      Омикpoны голомтод ажиллаж буй эмч бодит үнэнг дэлгэж иргэдийг тайвшралд орууллаа

      2022-02-08
      Socialmedee.mn | Сошиал Мэдээ

      Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

      Socialmedee.mn © 2011 – 2019 он
      Нийт үзэлт: 0
      No Result
      View All Result
      • НҮҮР ХУУДАС
      • СОШИАЛ МЭДЭЭ
      • УЛС ТӨР
        • Нийслэл 380
        • НИТХ
      • Хууль
      • ГАДААД МЭДЭЭ
      • ЭДИЙН ЗАСАГ
      • Бизнес мэдээ
      • ЭРҮҮЛ МЭНД
        • ЗӨВЛӨГӨӨ
      • LIFE STYLE
        • ТЕХНОЛОГИ

      © 2018-2019 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

      Login to your account below

      Forgotten Password?

      Fill the forms bellow to register

      All fields are required. Log In

      Retrieve your password

      Please enter your username or email address to reset your password.

      Log In