Apple компаниас iPhone утсан дээр гаргасан шинэ үйлдлийн систем болох iOS 16-ийн шилдэг 5 функцыг танд танилцуулж байна.
Хэрвээ та өөрийн утсан дээрээ шинэчлэлт хийж хараахан амжаагүй байгаа бол дараах зааврыг дагана уу:
Settings > General > Software update гэдгийг дарахад iOS 16 үйлдлийн систем гарч ирнэ. Үүнийг дараад татаж суулгана. Ингэснээр таны утас хэсэг хугацааны дараа өөрөө унтарч асахад та цоо шинэ сүүлийн үеийн үйлдлийн системтэй болсон байх болно.
iOS 16 дээр цоо шинэ сонирхолтой функцүүд гарч ирсэн байна. Иймд та бүхэнд сонирхуулж жагсаан бичлээ.
- Lock screen customization (Цоожтой байх үеийн дэлгэцээ өөрчлөх)
Өмнө нь iPhone утсан дээр утсаа цоожилоход цоожилсон үед зургаа солихоос өөрөөр өөрчлөх боломж нэлээн хязгаарлагдмал байсан билээ. Харин энэ удаа iOS 16 суулгасанаар цаг агаар болон сэрүүлэг гэх мэт өөрийнхөө хүссэн виджетүүдийг нэмэх боломжтой болжээ.
- Wifi-ийнхаа нууц үгийг харах боломжтой.
Заримдаа бид өөрийн гар утсан дээрээ интернет оруулахын тулд Wifi-аар орох хэрэгтэй болдог. Жишээ нь ажил дээрээ, гэртээ эсвэл сургууль дээрээ гэх мэт. Гэхдээ тэр олон нууц үгийг тэр бүр цээжилж санах хэцүү байдаг бол энэ асуудлыг шийдэж холбогдсон Wifi-ийнхаа нууц үгийг шууд харах боломжтой болжээ.
- Notes болон зургаа цоожлох
Заримдаа та утсаа бусдад хэрэглүүлэхэд хүмүүс таны зурагруу дураараа орж таны зургуудыг үзэх эсвэл тэмдэглэлүүдийг чинь унших тохиолдолууд их байдаг биз дээ. Өөрийн чинь хувийн орон зайд хэтэрхий халдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг бол энэ асуудлыг тэд шийдсэн байна. Одооноос хүссэн зургуудаа, тэмдэглэлүүдээ утсан дээрээ цоожлох боломжтой болсон байна шүү.
- Photo Subject Copy (Хүссэн зурагны арын дэсвгэрийг салган ашиглах)
Заримдаа бид Фотошоп дээр зурагны дэсвгэр зургийг арилгах гэж цагаа нэлээдгүй үрдэг. Гэхдээ энэ асуудлыг iOS 16 дээр шийдэж өгсөн нь их шинэлэг болжээ. Жишээ нь та өөрийнхөө хайртай амьтадаа эсвэл өөрийнхөө хүүхдүүдийн хөөрхөн зургуудыг арын дэвсгэр зургаас нь салган түүнийгээ стикер маягаар ашиглах боломжтой болжээ. Бусадруу мессеж болгон илгээх, тэмдэглэл дээрээ таслаж хуулах гэх мэт. Гэхдээ зураг болгон дээр төгс ажиллахгүй гэдгийг ойлгоорой. Зургаа сонгохдоо арын дэвсгэр зургийг нь ялгарсан байдлаар сонговол илүү сайн ажиллана гэдгийг санаарай.
- Haptic & Camera нэмэлтүүд
Энэ нь их шинэлэг зүйл биш л дээ гэхдээ хэдэн жилийн өмнөөс Андройдын утсан дээр байдаг байсан ч одоо Apple-ийн утсан дээр гарч ирж байгаа зүйл юм. Энэ бол Keyboard-ны haptic feedback юм. Та утсан дээрээ текст бичиж байхад танд мэдрэгдэх дарагдлаа бичигдлээ гэсэн мэдрэмжийг төрүүлэх вибрашн юм. Мөн камераар харагдах гадаад үгстэй текстүүдийг орчуулах мөн камераар харагдах бас долларын тэмдэгтийг төгрөгрүү хөрвүүлэх гээд олон төрлийн шинэ нэмэлтүүд нэмэгджээ.