“Universe best songs” тэмцээнээс төрөн гарсан уран бүтээлчдийн нэг СТА, Т.Амина сүүлийн үед шинэхэн уран бүтээл гэхээсээ илүүтэй “даргын” алба хаших болсон. Дуучин бүсгүй ойрдоо өөртөө илүүтэй анхаарч эхэлсэн бөгөөд гоо сайхны хагалгааг ихээхэн дэмжиж хийлгэх болсон. Саяхан нэгэн гоо сайхны эмнэлэгт нүүрэндээ утас татуулсан тухайгаа сошиад орчинд мэдээлсэн юм.
Гэвч дуучин бүсгүй турж гоолиг болж байсан царайндаа утас татуулсан нь фенүүдэд нь таалагдсангүй. Хэт хиймэл харагдуулж өмнөх төрхийг нь илүү үзэсгэлэнтэй байсан тухай тэд хуваалцсан аж.
Тэгвэл арван хуруундаа алтан бэлзэгээр гоёх болсон эрхэм бүсгүй баян Өвөрмонгол эртэй дэр нэгтгэн хамтран амьдрах болсон тухай мэдээлэл байна. Тус бийлэжүү өвөрлөгч эрийн ачаар тоглолтоо хийж бүр 2016 оны 570 хөлөглөн, зайсанд томоохон байшинд эзэн сууж хатагтай шиг амьдарч байгаа гэнэ лээ.Түүнчлэн саяхан дуучин бүсгүй хөл хүнд болсон тухай шар хэвлэлүүд шуугиж эхэлжээ.