Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: “Их хурал их хурал биш боллоо. Гүйцэтгэх засаглалдаа гүйцэд атгуулчихлаа. Ийм их хурал байж болохгүй ээ. Ийм их хурлын гишүүн байгаад ч яах юм! Тиймээс би Их хурлын гишүүнээсээ татгалзаж байна. Намынхаа гишүүдийг ч татгалзаач гэж уриалж байна. Энэ их хурал чадамжгүй. Тарцгаая аа!” гээд л өргөдлөө өгсөн бол тоож болох үйлдэл, улс төрийн нүүдэл болох байв. Даанч зориг нь хүрэхгүй.
Шийдэмгий, тодорхой алхам хийх улс төрийн зориггүй учраас өнөөдөр камерийн өмнө хурал үймүүлдэг нэг шалихгүй поп бацаан шиг л харагдлаа. Хүчтэй сөрөг хүчин байна гэдэг нь өнөө цагт ийм этюдхэн үзүүлээд зогсдог байхыг хэлэхгүй. Ер нь сүүлийн гурван парламентаас хамгийн муу нь энэ удаагийнх. Сөрөг хүчин ч байхгүй.