Сүүлийн үед “Өргөө” амаржих газрын талаар нэлээд их шуугиан өрнөөд байна. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан сэтгүүлч Г.Уянга өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр: Сайд нар эмнэлгийн удирдлагыг заавал гартаа авах гэдэг нь ер нь ямар учиртай юм бол оо?! Тэнд тэрбум тэрбумаар тоологдох мөнгө эргэдэг, жишээ нь зөвхөн Өргөө амаржих газар гэхэд л эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл жилдээ 4 тэрбум төгрөгөөр худалдан авдаг.
Энэ мөнгийг эмх замбараанд оруулахын тулд Enkhtsetseg Jamsranjav эмч мөнгө гаргахгүйгээр бүх гэрээнүүдийг хянаж, тендерүүдийг цэгцлэхээр ажиллаж байв. Энэ нь эмнэлгээс хаашаа хаашаа гарч, хэдэн хувь нь хэний халаасанд ордог нь тодорхойгүй мөнгөний урсгалыг зогсоожээ.
Санхүүгийн аудит орох сургаар 3-н ч нягтлан зэрэг ажлаа өгсөн байна! Энэ юу гэсэн үг вэ?! Асар том мөнгөний үүр уурхай руу нь орохын өмнөхөн С. Энхболд зориуд яаран халав уу?!
Ер нь Өргөө амаржих газрын 500 ажилтны 5 нь л эрх мэдэл-мөнгөний сүлжээнд орооцолдсон! Бусад шударга ажилтнууд бүгд асуудал үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна! хэмээжээ