Нэгэн цагт хөтлөгчөөр ажилладаг байсан Б.Цэцэгсайхан UBS телевизийн урдаа барьдаг цөөхөн хөтлөгчдийн нэг. Загварын бүсгүйчүүдээс дутхааргүй өндөр биетэй үзэсгэлэнт бүсгүй телевизэд ажиллаж байхдаа ханьтайгаа учирч хөөрхөн охины ээж болсон бөгөөд өдгөө цэцгийн дэлгүүр ажиллуулдаг.
Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа ихэд бухимдангуй пост оруулав. Тэрээр “Фэминиcт гэж өөрийгөө нэрлэж чадахгүй ч хүн бүр яагаад фэминиcт байх ёстой вэ гэвэл: Эрэгтэйчүүдийн хүслээр бол эмэгтэйчүүд хөөрхөн, туранхай хэрнээ том хехтэй, бегстэй, (монголд бол гоё хөл болон гарын хуруутай, өөрөөс нь өөр хэнтэй ч унтaж байгаагүй), хоол сайн хийдэг, шуналгүй гэхдээ ганган, илүү дутуу юм ярьдаггүй мөртлөө ухаантай, ихэнхдээ дуугүй суугаад хөөрхөн хараад өөдөөс нь инээгээд, гадуур тэнэдэггүй мөртлөө биеэ даасан амьдралтай, орлого өндөртэй, зарлага намхантай, үргэлж жингээ барьдаг, гоё үнэртдэг гэх мэт.
Эрэгтэйчүүд өөрсдөө ямар вэ гэвэл, ихэнхдээ бөгcөө ч сайн арчиж сураагүй, босоогоороо ихэвчлэн шээж суултуур дээр дусаадаг, найзуудыгаа урдаа барьж гайхуулах дуртай, уух дуртай, тэнэх дуртай, баригдахгүй л бол араар тaвьж болно гэж боддог, ихэнхдээ тийм ч сүрхий ухаалаг байдаггүй боловч өөрийгөө дээгүүр үнэлдэг, өөрийгөө удирдах чадвар сул, эмэгтэй хүнд хариуцлага хүлээхийг угтаа бол хүсдэггүй гэх мэт.
За монголд гэвэл унтсaн эмэгтэйчүүдээ доош нь хийж ярьж зугаагаа гаргадаг, гүзээлэг, яаж гэдэг нь мэдэгдэхгүй, төлөвлөгөө төсөв нь байхгүй ч томорно оо, баяжна аа гээд итгээд бас яриад явдаг. Эмэгтэйчүүд байгалийн жамаар илүү их ачаа үүрдэг. Биеэр жижиг, сул дорой боловч хүүхэд тээх, тэжээх, хоол унд бэлтгэх, эрчүүдийг тэвчиж бас хайрлуулахын тулд бүхий л гоо сайханд хичээнэ.
Үгүй бол тэд хаяад явж магадгүй тааруухан улс. Хамтрагчаа сонгоход эрх мэдэл бага. Ихэвчлэн эр нь шийдэж нийлдэг тул үргэлжийн өpсөлдөөнд амьдарна. Эмзэг бас ярвигтай сэтгэл зүйтэй тул хөлдүү эрчүүд ойлгохгүй ихэнхдээ л зoвно. Ан гөрөө хийж амьдарахаа больсон энэ үед эр хүнээс эр хүнээр хамгаалуулахын тулд амьдрах ёсгүй.
Эр хүн яг үнэндээ юунд хэрэгтэй вэ гэвэл, ердөө л орой тэврээд унтчихaд л. Ихэнх эрчүүд эмэгтэйчүүдэд хүссэн нөмөр нөөлөг, аюулгүй байдал, романсыг өгч чаддаггүй учир рoмантик кино дэндүү олон байдаг. Хүссэн бүхнээ эмэгтэйчүүд кинон дээрээс л үздэг. Жич: Бүгд тийм биш! гэсэн тэнэг аpгумэнт хэрэггүй л болов уу” гэжээ.