Монголын Боксын холбооны бага хурал өнгөрөгч оны 9 сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд болж, шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. Боксын тамирчид хурлын дараа “Наран плаза”-ын зургаадугаар давхарт байрлах “New york” ресторанд “найрлаж” зо до лдс он байдаг. Э.Цэндбаатар цахим хуудастаа лайв хийж, “Энэ хоёр намайг зод ч ихлоо.
Ингээд нэг айлын амьдрал дуусна шүү дээ” хэмээн ц ус, нөж т э йгөө холилдсон байдалтай ярьсан юм. Тэрбээр ар х и, со гт ууру ула х ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус бичлэгийг хийж, боксчдод зо ду ул сан тухай дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн гэдэг.
Тус зо до онтой холбоотойгоор Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэрийг Монголын Боксын холбоо албажуулж, олон нийтэд зарласан билээ. Өөрөөр хэлбэл, түүнийг бусадтай зодолдож, ёс зүйгүй алдаа гаргасан хэмээн үзсэн юм.
Тэгвэл Э.Цэндбаатар дахин зо до оны асуудал үүсгэжээ. Тодруулбал хэд хоногын өмнө тэрээр iloft night club-д шал со гту у бүгдийг чинь ал н а шүү намайг хэн гэдгийг мэдэхүү. гээд шүлсээ үсчүүлээд залуусруу дайрч зогссон талаар нэгэн жиргээч жиргэсэн юм. Мөн өөр нэгэн жиргээч “Цэндбаатар гудамжинд со гт уу шүлсээ үсчүүлээд хүмүүсрүү дайрч байхад нь шаардлага тавьсан дүүг минь цохиж нүдийг сохлонгоо алдсан. Дүү минь гэмтэлд хагалгаанд орох үед олимп нтр гэж уйлан унжаад байхаар нь уучлаад явуулсан. Одоо засарсан нь хаана байна” хэмээжээ.