Өөрийн хамаарал бүхий компаниудад ажилладаг охид, эмэгтэйчүүдэд бэлrийн дapaмт үзүүлдэг, xv чинддэг хэргээр шалгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 буюу хv чингийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгож, хаажээ. Тодруулбал, Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Уг хэргийг нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгож, хаах тогтоол гаргасан. Одоо тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулах ажил хийгдэж байна. Оролцогч нар тогтоолтой танилцаад эс хүлээн зөвшөөрвөл, гомдол гаргах эрхтэй” гэжээ.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Socialmedee.mn © 2011 – 2019 он