УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл тэтгэвэртээ гарч мал маллаж эхэлжээ. Дорнод аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдож, Соёл боловсрол спортын яамны төрийн нарийн бичгийн дарга хийж байгаад тэтгэвэртээ гарсан УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл малчин болжээ. Тэрбээр Төв аймгийн Аргалант суманд аж төрөн амьдарч байна.
Тэтгэвэр гараад хэдэн хонь хариулаад ч юм уу, хашаандаа ногоо тариад сууна гэдэг байв шүү хөгшчүүл. Тэр тусмаа цагдаа, цэрэгт байсан хүмүүс насан өндөр болоод малчин болох нь цөөнгүй. Одоогийн хөгшчүүл шиг Үндсэн хуулийн цэцэд сууна, Элчин сайд, консулаар явна гэж эрх хүүхэд шиг уруулаа унжуулж байсангүй. Харин УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл тэтгэвэртээ суун мал маллаж сурагтай. Хуучин цагийн ихэс дээдэс хүртэл нас ахиад эхлэнгүүт нутгаа бараадан мал маллаж суусан түүхтэй юм билээ. Нас ахиад ач зээгээ эрүүл агаарт тойруулан суулгах зөв жишиг шүү.