“Болор цом” яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө. 40 дэх удаагийн наадамд Архангай аймгийн Хотонт нутгийн яруу найрагч Мягмарын Амархүү тэргүүн байр эзэлж, “Болор цом”-ын эзэн боллоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом” наадам зохион байгуулагдсан түүхтэй. Харин энэ жил Эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулан зохиож буй Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” наадмын хоёрдугаар шатанд 40 яруу найрагчид шүлгээ уншин өрсөлдсөн юм.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Socialmedee.mn © 2011 – 2019 он