Сэлэнгийнхэнийг УИХ-д Ч.Ундрам гэгч хүүхэн төлөөлөх болсон. Тэрээр Сэлэнгийн ард түмнийг төлөөлөхөөс илүүтэйгээр аавынхаа Хятадуудтай хамтарсан уул уурхайн бизнесийг хамгаалахаар УИХ-д суужээ. Ч.Ундрамын аав Ч.Чинбатын “Өсөх зоос” компани өнөөдөр Өмнөговийн Гурвантэс суманд нүүрс олборлож буй. Энэ гэр бүл нүүрс, алт ухах нь хангалтгүй байгаа учраас одоо уул уурхайн хүнд даацын замын эзэмшигч болохоор улайрч байна. Өмнөговийн чанх өмнүүр Цагаандэл уулаар шинэ боомт нээж , түүн рүү нутгийн гүнээс 270 км хүнд даацын зам тавих концессийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав нь өөрийн Хятад түнш Шэн Янь Жун Баотой хамтран эзэмшдэг “Ундрах говь ” компанидаа авчээ. Гэвч уул уурхай дагасан байгаль орчны сүйрлийг амьдралаараа туулсан Өмнөговьчууд шинээр боомт нээхийг эрс эсэргүүцсээр өдий хүрсэн. Хэрвээ энэ боомтыг нээвэл Ханхонгор, Номгон, Хүрмэн, Баяндалай, Баян-Овоо, Ноён гэсэн 6 сумын нутагт олгогдсон Хайгуулын 24, Ашиглалтын 41 нийт 65 лиценз бүгд ашиглалтад орох юм. Өмнөговь аймгийн зүүн тал Гашуусухайт боомтоор Тавантолгой, Оюутолгой тэргүүтэй компаниуд, баруун тал Шивээхүрэнгийн боомтоор Мак, Чинхуа зэрэг компаниуд уул уурхайн баялаг олборлож экспорт хийж буй. Өмнөговийн урд хэсэгт ганц онгон зэлүүдээрээ үлдсэн нь Борзонгийн говь. Борзонгийн говийг дайруулан уул уурхайн хүнд даацын зам тавьж, Цагаан дэл уулаар шинэ боомт нээвэл маш олон уурхай ашиглалтад орж, уг бүс нутагт малчид амьдрах аргагүй болох юм. Өмнөговийн урд хэсэг бол говийн нэн ховор амьтан ургамалын өлгий учраас говийн дархан цаазат газрын статусаар хамгаалсаар өдий хүрсэн юм.
Харин одоо дархан цаазат газрыг хаяалдуулан уурхайн зам нээж, нутаг бэлчээрийг нь сүйтгэхээр намчид улайрч эхэлжээ. Үүнд нь эрх баригч намынхан хүч нэмж, уулзалт нэртэй тархи угаалтыг тасралтгүй хийж байна.
УИХ-ын гишүүн гэдэг нийт ард түмэн буюу улс орны эрх ашгийг төлөө ажиллах мандат болохоос аавынхаа компаний уурхай, замын тендэрийг улайран хамгаалахын нэр биш ээ.
Ч.Ундрам гишүүн ээ!!!
Эх сурвалж: Сэтгүүлч Баасанжавын Отгон