Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн банк, нүүрсний гэх хэргүүд болон олны анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр /2023.05.29/ мэдээлэл хийлээ.
Шүүхээс, Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж байгаа. Энэ нь нууцад хамаарагдах хэрэг учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Хэрэг шүүхэд шилжсэн учир Ц.Хулан цагдан хоригдож байгаа. Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл цагдан хориог хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгч нь Хөгжлийн банкны хэргийг хянах шийдвэрлэхээр ажиллаж буй учир үүнтэй холбоотойгоор шүүх хурал хойшлогдсон. Тэгэхээр Хөгжлийн банкны хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл шүүх хурал хойшлогдоно. Тэр хүртэл хоригдсон хэвээр байна гэсэн үг хэмээн тайлбарлав.