“Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа хөөж, мөргөж байгаа бичлэг цахимд орчинд тархсан билээ. Улмаар түүнд гурван зүйл ангиар ял төлөвлөсөн талаар цагдаа болон прокурорын байгууллагын эх сурвалжууд мэдээлсэн.
Хөдөлмөрийн баатар Л.Чинбат цагдаагийн байгууллагад тайлбар өгсний дараа ОХУ руу гарсан. Удалгүй түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэн буцаасан байдаг.
Гэгээн цагаан өдөр, гар утсаар баримтжуулж авсан энэхүү хэрэг улаан мөнгөний өмнө урвуугаара эргэж байгаа бололтой. Тэрхүү бусармаг үйлдлийг гар утсаараа бичиж, баримтжуулсан иргэн Б.Ганзоригт цагдаагийн байгууллагаас “Гацуур” ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, “Гацуурт” ХХК-ийн захирлын нэр төрд халдаж, мөргөөгүй байхад мөргөсөн гэдэг худлаа мэдээллийг цахим орчинд тараасан гэх хоёр зүйл ангиар яллагдагчаар татжээ.
Иргэн Б.Ганзориг:
-Би Гацуурт компанийн ажилтны хурууг хугалаагүй. Тэнд Цагааннуур сумын цагдаагийн ажилтан байсан. Олон гэрчтэй. Гэтэл хуруу хугалсан гэсэн эмчийн магадлагаа гаргасныг гайхаж байна. Миний нэр төрд халдсан гэдгээр нь би уг эмнэлгийн газарт гомдол гаргана.
Мөргөснийг нь харсан өчнөөн гэрч байхад “мөргөөгүй” гэж намайг цагдаад өгсний хариуд бүхий л шатанд гомдол гаргана.