Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал Төрийн ордны их танхимд зохион байгуулагдаж байна. Монголч эрдэмтдийн их хурлыг “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байгаа юм.
Энэ удаагийн их хуралд нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлсэн эрдэмтэн Олон улсын Монгол судлалын холбооны Дэд ерөнхийлөгч, Пенсильванийн Их Сургуулийн Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүд яагаад оролцож чадаагүй талаараа мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр мэргэжлийн, хувийн ажил үүрэг гэхээс илүү Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуунаас болж оролцох боломжгүй болсон хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.
Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүдийн мэдэгдэл