Герман улсад цагаачилж амьдрах үед нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагддаг бөгөөд уг хөтөлбөрт орлого багатай болон амьжиргааны түвшин доогуур хүмүүс хамрагдах боломжтой байдаг. Уг хөтөлбөрийг “TAFEL” хэмээн нэрлэж, тодорхой нэр бүхий хүнсний дэлгүүрээс хямдралтай үнээр бүтээгдэхүүн худалдаж авах боломжийг бүрдүүлдэг аж. Доор дурдах бүтээгдэхүүнийг хэрвээ энгийн үнээр авбал 70-80 евро болох болох хямдралд орсноор ердөө 8 евро болдог гэнэ.

Хэрчсэн салями, Бавария Блу хөгцтэй бяслаг, хоёр багц хавтсан бяслаг, нэг уут чихэр, бэлэн тахианы цээж мах, 4 уут Агуша хүүхдийн жимсний нухаш.

9 сав жимсний йогурт, цөцгийн тос, самрын тос, 2 уут ээдэм, бүйлс болон элсэн чихрийн сироптой чихэр.

Нэг кг амтат чинжүү, 1,5 кг гадил, нэг кг лууван, 250 гр черри улаан лооль, 0,5 кг тоор, 1 кг усан үзэм, 400 гр мөөг.

400 гр-ын савлагаатай 2 ширхэг наргил модны самрын йогурт, нэг уут хэрээний нүд (бага зэрэг муудсан),нэг уут шош (бага зэрэг муудсан).

Сонгино, 2 сав кетчуп, 2 сав чихэрлэг сүмс, 2 сав оливын тостой фета бяслаг, 2 сав алимын нухаш, нэг сав оливын тос, 12 ширхэг өндөг, америк сэндвичийн талх, 2 сав жигнэмгийн бэлдэц, нэг уут бриошь жигнэмэг, туулай хэлбэртэй 2 шоколад.
Зурагт багтаагүй зүйлсээс дурдвал: шуудай талх, 2 кг боорцог, 1 литр бүйлсний сүү, хот-догны нэг уут талх, 400 гр люля-кебаб, бүхэл үрийн талх.

Эдгээр бүтээгдэхүүн хаанаас бий болдог вэ гэж үү? Супермаркетууд хугацаа нь дуусах дөхсөн эсвэл хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг энэхүү хямдралтай дэлгүүр рүү илгээдэг бөгөөд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг ихэнхдээ дэлгүүрийн ажилчид худалдаж авдаг. Харин хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг амьжиргааны түвшин доогуур хүмүүс болон дүрвэгсэд худалдаж авдаг аж.
Монгол улсад энэ төрлийн хөтөлбөрийг та хэрэгтэй гэж бодож байна уу?