Цахим орчинд бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн дүрс бичлэг түгж, олны шүүмжлэл, эмзэглэлийг төрүүлээд байна.
Тус бичлэгийг анхлан хийсэн иргэн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Анх бичлэгийг аав ээжид нь үзүүлье гэж бодож хийсэн. Загнахаар айгаад гүйчих байх гээд. Ямартай ч граж дээр тоглож болохгүй, өндрөөс унана гэж хэлээд буулгасан. Дараа нь тэднээс зарим зүйлийг асуусан. Бүгд л аав, ээж нь Солонгост байдаг, өвөө эмээ нь хардаг гэж хариулсан.
Хүүхдүүдээс салаад нэг цагийн дараа өөрийн хувийн Фэйсбүүк дээр богино бичлэг оруулж, хүүхдүүд нь хаана, хэнтай яваад анхаараасай гэж бодсон. Тэгж их хандалт авч, массыг самарна гэж бодоогүй. 20 минутын дараа би бичлэгийг устгасан ч нэгэнт хуулагдсан байсан. Цаад утгыг нь ойлгоосой л гэж хүссэн, өөр санаа байгаагүй” гэж бичжээ.
Мөн тус иргэнийг дээрх бичлэгийн асуудлаар цагдаагийн байгууллагаас дуудаж, мэдүүлэг авсан байна.
Г.САНСАРМАА