Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын арслан М.Бадарчаас А сорьцоор допинг илэрч, В сорьцоо нээлгэх хүсэлтээ өгсөн. Тэрбээр В сорьцоо задлахаар өөрийн биеэр хяналт тавихаар БНСУ явсан талаар бид өмнө нь мэдээлж байв.
Тэгвэл Б сорьцын хариу нь эерэг гарч, допинг хэрэглэсэн нь албан ёсоор баталгаажсан байна. Түүний А сорьцоос МЕТЕНОЛОН гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн. Метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм.
М.Бадарчийн допингийн хариуны талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын допингийн эсрэг Үндэсний байгууллагаас албан ёсны мэдээлэл хүлээгдэж буй.
Харин М.Бадарчтай өөртэй нь холбогдож асуухад “Энэ талаар би өөрөө албан ёсоор мэдэгдэл хийнэ. Өдрөө удахгүй товлоно, товлоод мэдэгдэнэ” гэлээ.
Б.ХАШ-ИЛД