Монголын эртний овог, аймгуудын түүхэнд Тугтан хэмээх овог байв. Тугтан овог бол аливаа дайн тулааны манлай болж байдаг дайчин овог юм. Энэ овгийнхон нь цэргийн магнайд туг барин явдаг, аймаг хошуугаа халамжлан хамгаалагчид байв. Тэгвэл өнөө цагт эдгээр хүмүүсийн үүргийг хэн гүйцэтгэх ёстой вэ гэвэл мэдээж иргэдийнхээ дэмжлэгийг авч төрийн хэргийг эрхэлж буй улс төрийн намууд, тэдний лидерүүд.
Сүүлийн үед улбар шар өнгөөр имижээ бүрдүүлж улс төрд хүч түрэн орж ирээд буй Шинэ нам олны анхаарлыг татах болов. Шинэ намын даргаар Цэндсүрэнгийн Гантулга гэх залуу ажилладаг аж.
Ц.Гантулгыг говь нутгийн уур амьсгал, ажилсаг түмний хөдөлмөр дунд хатуужиж төлөвшсөн, шударга нэгэн гэдгийг нутгийн олон нь ярьдаг. Мөн Металлургийн салбарыг удирдан шинэ түвшинд авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан, одоо ч цахиур хагалж явааг салбарынхан нь үнэлдэг юм билээ. Цаашилбал, спортод элэгтэй гээд түүний талаар эерэг мэдээлэл ихтэй. Монголын ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн албыг 16 дахь жилдээ хашиж яваа, Азийн ШТХ-ны удирдлагад ажиллаж буй түүний удирдсан холбоо тив, дэлхийн тэмцээнүүдэд тасралтгүй оролцож зэрэг зиндаагаа ахиулсаар яваа.
Сүүлийн жилүүдэд улс төрийн ширүүн өрсөлдөөнд хүч үзэж, төрсөн нутгаасаа улс төрийн карериа эхлүүлсэн Ц.Гантулга өдгөө Шинэ намын даргаар ажиллаж буй. Ц.Гантулгаар удирдуулсан ШИНЭ нам 2020 онд гэхэд 248 мянган санал авч байсан бол өдгөө 21 аймаг, 9 дүүрэгт орон нутгийн зөвлөлтэй, 7 аймаг, 27 сумын Иргэдийн хуралд төлөөлөлтэй, томоохон улс төрийн хүчин болжээ. Өнө эртний овог аймгийн жишгээр Шинэ намыг Тугтан овог гэж үзвэл түүний тугчин нь яах аргагүй Ц.Гантулга гэнэ шүү.
Улстөрийн гурав дахь хүчин гэгдээд буй тус нам Үндсэн хуулийн шинэчлэлийг хийх замаар төрөө цэвэрлэж, шударга ёс тогтоох, Тавантолгойн ордын баялгийг иргэн бүрд тэгш хүртээх гээд шийдэмгий бодлого зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.