Тайландын нийслэл Бангкок хотод агаарын бохирдлын улмаас 400 гаруй сургуулийг түр хугацаанд хаалаа.
Тус улсын ерөнхий сайд Прают Чан-Оча 437 улсын сургуулийг лхагва гарагаас ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл хаах тушаалыг Бангкок хотын захирагчид өгсөн байна.
Тайлындын Бангкок хотод нарийн ширхэгт тоосонцор буюу “PM 2.5”-ийн хэмжээ аюултай түвшинд хүрсэн тул ийнхүү шийдвэрлэжээ. Тус улсын засгийн газар агаарын бохирдлыг бууруулахын тулд замын түгжрэлийн багасгах, үүл буудаж бороо оруулах, газар чийгшүүлэх арга хэмжээ авсан ч үр дүн багатай байгаа аж.
Бангкокын эрх баригчид удахгүй болох Цагаас сарын баяраар иргэдийг хүж асаахгүй, ёслолын буудлага хийхгүй байхыг уриалсан байна.
Дэлхийн агаарын чанарын индексийн /AQICN/ мэдээллээс үзэхэд Бангкок хотын агаарын чанарын индекс 170 байгаа нь хэвийн бус үзүүлэлт юм.